АН-ын алдааг давтсан МАН
2016-07-19

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ  айлтгасны дараагаар  олон  нийтэд хүлээлт үүсгэлгүй Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлан хуралдуулсан.  УИХ-ын гишүүдийн  тангаргийг өргүүлснээр Ерөнхийлөгч анхдугаар хуралдаан даргалах эрхээ УИХ-ын хамгийн ахмад гишүүнд шилжүүлдэг.  Эдүгээ 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн МАН үнэмлэхүй олонх болсон парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ парламент УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилсон хэдий ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлаагүй байна. Тиймээс нийгэмд Засгийн газрын танхимыг хэрхэн бүрдүүлэх бол гэсэн хүлээлт үүсгээд байна, эрх баригчид.

 

Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Парламентад 65 суудалтай МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцсэн хэдий ч нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй бололтой. Учир нь тус намын Удирдах зөвлөлийн хуралдсаны дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах байсан нь тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон.  

 

Урт амралтын дараах ажлын эхний өдөр хэдий ч Төрийн ордон нам жимхэн байна лээ.  Хэвлэлтийн үнэр нь ч арилаагүй байгаа УИХ-ын гишүүний батлах өвөртөлсөн гишүүд, тэр дундаа эрх баригч хүчнийхний ажлаа хойрго байдлаар эхэлж байгаа нь олон нийтэд таатай санагдахгүй нь лавтай.  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өргөн барьдаг. Харамсалтай нь шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрийн бүрэн эрхийн хүрээнд бус дээрээс үүрэгдэх тушаалаар хөдлөх нь олны нүдэнд ил байна.  

 

Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх  бичигдээгүй хуулийг улс төрийн хүчнүүд намын дүрэмдээ бэлгэдэл төдий тусгаад байгаа нь эрх ашгийн зөрчилтэй нь холбоотой биз.  Тэгээд ч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын даргын албан тушаалаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өгөхийг шаардаж байгаа нь нэг талаас зөв үйлдэл. Учир нь   Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барихаас эхлээд л Ерөнхий сайдын бүрэх эрхийг намын дарга булаацалдаж байна.  Тэгээд ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болохоос УИХ, Засгийн газрыг мэдэлдээ аваад байгаа эрхэм бол МАН-ын дарга М.Энхболд гэдэгтэй маргахгүй хүн гарахгүй. Ийнхүү үнэмлэхүй олонхи болсон МАН төрийн эрх барих ажлаа АН-ын алдааг давтсанаар эхэллээ.

 

МАН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн, цомхон, чадварлаг Засгийн газар байгуулна гээд тусгаж, сонгуулиар сонгогчдод амлачихсан. Тиймээс сонгогчид МАН-ын мөрийн хөтөлбөрийг харж,  хэрэгжиж эхлэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа.

 

Харин өнөөдөр МАН Засгийн газрын танхимд   фракц бүлэглэлийн  төлөөллөө шингээхээр бүтцээ зураглалаа хэлэлцээд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй гацчихаад байна. Төрийн ордонд хэдий олны хөл татарсан ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын өрөөний үүдээр МАН-ын сураг алдарсан олны танил эрхмүүд байнга хөлхөөстэй.   МАН-д өнөөдөр  Засгийн газрын танхимд төлөөллөө шингээх гэсэн фракц бүлэглэлүүдийн зөрчилдөөн ширүүхэн өрнөж байгаа бололтой. 

 

Үндсэн чиг үүргийн яамнаас бусад салбарын сайдуудыг УИХ-ын гаднаас томилох зарчмыг МАН барьж байгаа. Атал өнгөрсөн хугацаанд намдаа хувь нэмрээ оруулж ирсэн нэлээдгүй гишүүд парламентад суугаа. Тэд  хувь гишүүн бус “давхар дээл”-тэй ажиллах саналаа тойруу бус шууд хэлж байгаа  биз, намын даргадаа.  Харин парламентаас томилох сайдын квот бага. Тиймээс Засгийн газрын бүтцийг дэд сайдтай байхаар төсөл боловсруулж байгаа сурагтай.  Дэд сайдуудын хувьд голлох үүрэг гүйцэтгээд байдаггүй хэдий ч сайдаар томилогдож чадаагүй зарим түшээд төлөөллийн хүнээ дэд сайдад томилох тохироо явагдах талтай. Эс тэгвээс ажлаа ч эхлээгүй байхад  МАН-ын даргадаа шаардлага хүргүүлж, нийгэмд сөрөг мессэж хүргэх магадлалтай гэж үзэж байгаа юм билээ.  

 

Ер нь МАН-ын бодлого гадагшаа цацагдахгүй хайрцаглагддаг. Хайрцагдагсан шийдвэрээ төр, засгийн хэмжээнд бодлогын хүрээнд шуурхай хэрэгжүүлэхийг олон нийт хүлээж байгаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталснаар нийгэм, эдийн засгийг үсрэнгүй хөгжил руу урагшлуулахаар эрчтэй ажиллахыг цаг үе шаардаж байгаа билээ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
nnn:
Hey guys 99141458 httpsm.facebook.comhome.php!Tanxaiemeephotosa.658123920971271.1073741828.656276481156015980925532024440?type=3source=48refid=7_ft_=qid.63091931769752182003Amf_story_key.86137899396393985633Aei.AI40023bd32f7a0437259ab0f28828f158f9__tn__=E
2016-07-20
Зочин:
Бид алдаагүй ээ. Шилэн барилга өргөн зам бидний амьдралд падлий байхгүй. Ард түмэнд чанартай боловсрол, баталгаатай эрүүл мэнд, бизнесээ хийх таатай орчин л хэрэгтэй олон зүйл хүсэхгүй
2016-07-20
Зочин:
МОНГОЛЧУУД МИНЬ ЭНЭ БОЛ БИДНИЙ БУРУУ. БИД ЯАХ ГЭЖ МОНГОЛД МИНЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙДЭГГГҮЙ ЛУЙВАРЧДЫГ СОНГОСОН ЮМ БЭ. МАН БОЛ ЭНЭ 4 ЖИЛД ЮУ Ч ШИНЭЭР ХИЙЖ ЧАДАХГҮЙ. 4 ЖИЛИЙН ДАРАА ЭДНИЙГ ЗАЙЛУУЛСАН БАЙХАД БҮТЭЭН БАЙГУУЛАӨЛТ БОЛНО. БИД ҮНЭХЭЭР ХҮЛЦЭНГҮЙ МОНГОЛЧУУД ЮМАА. ХУДЛАА ЯРЬСАН БОЛГОНД НЬ ҮНЭМШЭЭД ХУУРТАГДААД Л. ЭНЭ БОЛ БИДНИЙ БУРУУ АЛХАМ. ХИЙЖ БҮТЭЭБ БАЙСАНГ БИД СОНГООГҮЙ. БИДНИЙ ТҮМЭН АЛДАА.
2016-07-19
hahhah:
Enkhbold amlasan amlataa biyeluulj ni taarna Huleej bai Ene muu setguulch bitgii yas haya
2016-07-19
Зочин:
olon tolgoit mangas
2016-07-19
Зочин:
aidaa horvoo yay gehev dee
2016-07-19
зочинф:
Сангийн сайд чойжилсүрэн , Байгаль орчны сайд оюунхорол гж бодхоор л гол дээр горойгоод б.хын. хайранч сайхан ард түмний итгэл хайранч сайхан ирээдүй өөрсдийгөө ингж хорлох гж бас байхуудаа МАНгарууд
2016-07-19
zzz:
Ardchilliin ihenh on jilyyded yuch higeegui nam odoo itgel ogch baihad yahiig ni harah yldej dee,,,oor yahavdee, Ard tymen oorsdoo shine hymyys songohgui dandaa huuchin olon jil tag suuj , yuch hiideggui hymyysiig songoson baigaa shdee, oorsdoo buruutai,,,ongorson boroonii hoinoos zuv nomrood
2016-07-19
дандар:
зө ямар М. Энхболдод толгой байх биш байсан ч ажиллах биш АН-ыг дууриаж жаахан тоглоод унана доо
2016-07-19
irgen:
МАН маань амлаад л ,жүжиг тавиад л байсан юм болохоор давхар дээлтэй сайд, дэд сайд энэ тэр гэж ард тумнээ хуурахгуй биз дээ бялуу хуваах маягаар албан тушаалын томилгоо хийвэл ажил чинь ургашлахгуй гэдэгээ удирдах эрхэмүүд эрх биш ойлгож байгаа гэдэгт найдая. ШИНЭ eрөнхий сайдаа тал талаас нь шахаад албан тушаал авах гэж битгий утсан хүүхүлдэй болгочихоорой доо.ухамсар ухаанаа зөв л залж үзээрэй дээ.Ард тумэн ухаантай шүү гэдгийг бүү мартаарай
2016-07-19
Балт:
ЗАААА ..ТА НАР ДУУГАЙ БАЙ .НАМЫН ДОТООД АСУУДАЛ ..ХАРААД АНГАЙГААД СУУЖ БАЙ ..ЮУ ЮУ Ч БОЛООГҮЙ БНА
2016-07-19
Зочин:
МАН-хан Молгио үмхүүллээ дээ Монголчуудад
2016-07-19
Зочин:
МАН-хан Молгио үмхүүллээ дээ Монголчуудад
2016-07-19
Зочин:
МАН-хан Молгио үмхүүллээ дээ Монголчуудад
2016-07-19
Эдийн засгаа нэг мөсөн алах нь:
Мөнгөтэй барилгачин, тендерчин гараар сангийн сайдаа хийлгэвэл Сандуйгийн схем амиллаа л гэсэн үг. Эдийн засгаа бодоочээ.
2016-07-19
ulaan:
jiriin gishuud ni ali ertnees enhboldiin buruu uildliig yriad heleed ehelc hihsen shuu dee daanch abch heleltsehgui vm bna iimd odoo zubhun enhbold l gollon togloj bgaa uuriinhuu orond uelee abaachaad tabichihsan haashaa ch gartsgui uuriin ni esreg duugarah hungui bolgoj bgaad turiig jinhen samrah gej bna daa odoo yahuu amaa bariad l suuhaas uur yahuu songolt ene hoino bid ch mulguu gehed denduu humuus vm daa
2016-07-19
Зочин:
МАН-ын өөрчлөлтийг зөвхөн давхар дээлийг хэрхэх талаар л дүгнэж болно. Шударга зүй тогтолд хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр тусдаа байх ёстой. Хэрвээ УИХ-ын гишүүд давхар ажил хийх чадалтай тийм суперменүүд юм бол тэнд 76 хүн байхын хэрэг бн уу, ядаж 35 болгох хэрэгтэй бүздээ.
2016-07-19
Зочин:
man- iiihan amlaltuudaasaa butsaj ehlej bna uu daa.itgel maani jaahan sonin bolod yvchihlaa shuu.
2016-07-19
Батэрдэнэ:
Давхар дээл, дэд сайд хэрэггүй гэж МАНгарууд 4 жил хуцаад байгаагүй бил үү? Бүх өр зээл төлнө, баахан бүтээн байгуулалт хийнэ гэж МАНгарууд амалсан. Ямар ч ажлыг тэр тусмаа өр төлөх, бүтээн байгуулалт хийхэд их мөнгө шаардлагатай. МАН нэг бол худлаа амалсан, эсвэл Таван Толгойг зарж мөнгө олох гэж байгаа.
2016-07-19
12457896:
МАН бол аль ч түвшиндээ юу ч хийхгүй ээ, нойрмоглосон дутуу цохиулсон Үхэр шиг юмнууд л байдаг ш тээ. Ер нь ямар ч эрх мэдэлгүй, техникумын боловсролтой ХҮҮХЭЛДЭЙ г Ерөнхий сайд гээд тавьчих юм. тэгээд бүтцээ ч, бүрэлдэхүүнээ ч шийдэж чадахгүй эд бол ажил хийхгүй, Эд бол сүнс явчихсан зориг золбоогүй хэдэн Газрын мафи маягийн нөхдүүд л байгаа.
2016-07-19
Зочин:
АН-ын үйл ажиллагаа нь бүхэнд ил байсан болохоор буруу зөвийг ард түмэн амархан шийдсэн шүү дээ. МАН-ын үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг. Бидэнд 4 жил хараад суухаас өөр зүйл байхгүй ээ.
2016-07-19
Зочин:
итгэл алдагдуулж байна даа.
2016-07-19
Зочин:
MAN yu ch hiihgui ee. Noirmogloson 4 jiliig l unguruuh bolj de.
2016-07-19