Ерөнхийлөгч тамирчдад захиас айлдана
2016-07-19

 

Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа энэ сарын 20-нд буюу маргааш Чингисийн талбайд болно.

 

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүy болон МҮОХ-ны удирдлага, үе үеийн олимпийн медальтнууд оролцох юм байна.

 

Ёслолын ажиллагаа 11.00 цагт эхлэх бөгөөд арга хэмжээг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлнэ. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бразилийн Рио Де Жанейро хотноо болох зуны олимпийн XXXI, паралимпийн XV наадамд оролцох нийт баг, тамирчдад хандан захиас даалгавраа айлтган үг хэлэх юм байна.

 

Мөн энэ үеэр   “Рио 2016” олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчин тус бүрт Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн хишиг болох нэг сая төгрөгийг гардуулах ажээ.

 

Үдэн гаргах ёслолын арга хэмжээнд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, бүх цэргийн дуу бүжгийн чуулга болон “Увертюра” хамтлаг, МУГЖ Г.Аруинбаатар нарын уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөх нь ээ.

 

Дашрамд дуулгахад Бразилийн нийслэл Рио Де Жанейро хот болон Улаанбаатар хотын цагийн зөрүү олон учраас энэ сарын 24-нд жүдо болон боксын тамирчид эх орноосоо мордох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tarvags
2016-07-19