Олимпод‬ оролцох тамирчдыг үднэ
2016-07-20

Олимпод‬ оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр ‎11:30 цагт Чингисийн‬ талбайд  болно. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпын Хороо, Монголын Паралимпийн хороо, Спортын холбоодын удирдлага, Олимпын медальтнууд, Олимпод оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид оролцоно.

 

Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих  сангаас тамирчин дасгалжуулагч бүрт нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм.

 

Рио-2016 олимпод манай улсаас түүхэндээ анх удаа хамгийн олон буюу нийт 42 тамирчин оролцоно.

Shuud.mn
Сонин хачин