“Алдрын од”-ыг хэнд олгох вэ
2016-07-20

 

Өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Энэ жилийн “Алдрын од” одонг ямар хамтлаг, дуучинд олгохоор болсныг өнөөдөр зарлана. Хэвлэлийн бага хурал 11:00 цагт НЗДТГ-ын А танхимд болно. Хуралд “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, "Хонхны дуу" клубын гишүүд оролцоно. 

 

Анхны “Алдрын од” шагналыг Соёл-Эрдэнэ хамтлагт олгосон юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Amid xegjmiin cain xamtlagt olgooroi.Olon jil dyylcan geed ylig bolcon xamtlag dyyzid bish shvv. Shineleg arga. Zalyyzyydaac canal acyylga abch bai. Xeden xvn shiidex myy shvv.
2016-07-20
vnen:
Hehe Mongolin sharin shashini holboonoos olgodog shagnal yumuu? Arai l bish yumaa Natsagdorj
2016-07-20