Хэт даврагчийн захиалгаар халдлага үйлджээ
2016-07-20

Германы Бербург хотноо халдлага гарч, 17 хүн шархтсан билээ. Хутга болон сүхээр зэвсэглэсэн өсвөр насны хүү галт тэргэнд иргэд рүү дайрсан юм. Цагдаагийнхан шуурхай ажиллаж этгээдийг устгасан билээ. Халдлага үйлдсэн этгээд Афганистанаас ирсэн цагаач байжээ. Тэрээр 17 настай бөгөөд нэрийг нь Мухаммед Раяд гэдэг аж.

 

Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав. “Дүрвэгч хэт даврагчдын захиалгаар халдлага үйлдсэн байх. Мухаммед хэрхэн хэт даврагчидтай холбогдсоныг тогтоож байна” гэж цагдаагийнхан мэдэгдэв.

 

Мухаммед халдлага үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээнд 2.17 секунд үргэлжлэх видео бичлэг байршуулсан байна. Уг бичлэгт тэрээр “Тун удахгүй германчууд цусанд будагдах болно. Гартаа барьсан энэ хутгаараа олон хүнийг хөнөөх болно” гэж хэлжээ. Бичлэгийн төгсгөлд тэрээр “Аллах Акбар” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин