Отгонтэнгэр, Сутай хайрханыг тахина
2016-07-20

Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ сарын 22-нд тахихаар болжээ.

 

 

Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол энэ сарын 22-ны өдөр болох бол үргэлжлүүлэн Сутай хайрханыг тайх ёслол энэ сарын 24-ний өдөр  болох юм байна. 

 

Төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох аж.

 

Дашрамд дуулгахад Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин