Маргаантай бүсэд цэргийн сургуулилт эхэллээ
2016-07-20

БНХАУ, Өмнөд Хятадын тэнгис буюу маргаантай арал дээр өчигдрөөс эхлэн цэргийн сургуулилт хийж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг цэргийн сургуулилтад  30 мянга гаруй цэрэг оролцож байна.  Цэргийн сургуулилт энэ сарын 19-21 хүртэл үргэлжилнэ.

 

Цэргийн сургуулилт эхлэхээс өмнө Вьетнам, Филиппинийн Засгийн газар олон улсын шүүхэд Бээжингийн эсрэг гомдол гаргасан юм. Шүүхээс Бээжинг цэргийн сургуулилт хийхийг хориглосон боловч тус улсын эрх баригчид биелүүлэхээс татгалзсан билээ.

 

Филиппинийн Гадаад хэргийн яам “Бээжин маргаантай бүс нутагт зөвшөөрөлгүйгээр нэвтэрлээ. Тэд маргаантай бүс нутгийн усыг ч ашиглах ёсгүй. Маргаантай арал бол Филиппинийн эзэмшил” гэсэн бол Вьетнамын Засгийн газар “Бээжин санаатайгаар дайныг өдөөн турхирч байна. Бээжин эхэлж гал нээлээ” гэж мэдэгджээ.

 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 14, 15-нд болсон “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар маргаантай арлын асуудлаар ярилцсан билээ. Уг уулзалтын үеэр Бээжин олон улсын шаардлагыг биелүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм.

 

Маргаантай арлыг Азийн 10 гаруй орон өөрийн эзэмшлийнх хэмээн мэдэгддэг билээ. Бээжин 2008 онд маргаантай бүсэд цэргийн бааз барьж эхэлснээр уг асуудал хурцадмал байдалд хүрээд байна. Маргаантай арлын өөрийн эзэмшлийнх болгосон улс зөвхөн загас агнуураас жилд 1.1 сая ам.долларыг олох боломжтой юм. Мөн тус арал 3.5 тэрбум ам.долларын нөөцтэй болохыг АНУ тогтоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин