Өндөр амжилт гаргахаа тангараглав
2016-07-20

Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа Чингисийн талбайд боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ үеэр Бразилийн олимпийн наадамд оролцох баг, тамирчдыг төлөөлж, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа, боксын тамирчин Д.Отгондалай нар тангараг өргөлөө. Ийнхүү тэд тамирчдаа төлөөлөн спортын өндөр амжилт гаргана гэдгээ ард түмнийхээ өмнө тангараглав.

 

Жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа “Жүдо бөхийн тамирчдын хувьд Хандгайтад бэлтгэлтэй байгаа. Бидний эхний ээлжийн тамирчид энэ сарын 28-нд Бразилийг зорино. Өнөөдөр бүх тамирчдаа төлөөлөн тангараг өргөлөө. Сэтгэгдэл маш өндөр байна” хэмээв.

 

Харин боксын тамирчин Д.Отгондалай “Өнөөдөр Монголын ард түмэн болон Төрийн тэргүүнүүд маань Риод оролцох тамирчдаа гаргаж өгч байна. Ингэж гаргаж өгч байгаад нь сэтгэгдэл маш их хөдөллөө. Тэр хэрээрээ итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээж, тэмцээндээ амжилттай оролцоод ирэх болно. Манай баг тамирчид бүгд бэлтгэл сургуулилт сайн байгаа учраас тэцмээнд амжилт үзүүлнэ гэж бодож байна. Бид Монгол эх орноосоо энэ сарын 24-нд мордоно. Боксын тоглолт ирэх сарын 5-наас эхэлнэ. Миний хувьд анхны тоглолт наймдугаар сарын 5-16-ны хооронд олимп дуустал тоглох байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 Бразилийн нийслэл Рио Де Жанейро хот болон Улаанбаатар хотын цагийн зөрүү олон учраас энэ сарын 24-нд жүдо болон боксын тамирчид эх орноосоо мордох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Солиор чи.Чи мэддэгиймуу.Зүгээр л амжилт хүсэж чадахгүй байна уу.Манай залуус чаднаа.Спортын их амжилт хүсэн ерөөе.Уухай.
2016-07-21
Зочин:
Спортод ингэж их хөөрцөглөх хэрэг байна уу. Ганц ч медальгүй ирж булай болов доо эргүү дуракуудаа.
2016-07-20