Бибер, Чантел нар эргэн нийлжээ
2016-07-20

 

Дуучин Жастин Бибер өнгөрсөн 2014 онд загвар өмсөгч Чантел Жеффриес гэгчтэй болзох болсон билээ. Хос гурван дараа салцгаасан юм.

 

Тэгвэл хос эргэн нийлсэн талаар “TMZ” сайт мэдээллээ.

 

Бибер өчигдөр Нью Йорк хот дахь тоглолтоо дуусгасаны дараа түүнтэй болзсон байна. Тэд гар гараасаа хөтлөлцөн хотын гудамжаар зугаалж байсан нь гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Чантел инстаграмдаа “Бид нийлсэн. Охидуудаа уйлах хэрэггүй” гэж бичсэн байна.

 

Бибер, дуучин Селена Гомезоос салсныхаа дараа Чанталтай болзох болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин