С.Батцэцэг: Эцсийн дусал хөлсөө шавхана
2016-07-20

Ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо “Рио 2016” олимпийн наадам болно. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа Чингисийн талбайд боллоо. Энэ үеэр зуны олимпийн XXXI наадамд оролцох тамирчдын бэлтгэл сургуулилт болон, сэтгэгдлийг хуваалцлаа.

 

С.Батцэцэг


 

- Манай чөлөөтийн тамирчид одоогоор бэлтгэлээ хийсээр л байна.  Наймдугаар сарын 26-29-нд барилдааны бэлтгэл хангана. Тэгээд наймдугаар сарын 4-нд Бразил рууявна. Миний хувьд анх удаа Рио Де Жанейро хотод очих гэж байна. Тэмцээний бэлтгэл базаахын хажуугаар очиж үзээгүй хотод очоод дасан зохицох чадварыг ч сэтгэлзүйдээ суулгахыг хичээж байлаа. Тийм учраас тэнд очоод цаг агаар болон орчин нөхцөл, байр оронд төвөггүй идээших болов уу. Тэгээд өнөөдөр үдэлтийг арга хэмжээг зохион байгуулж байгаа Монголын ард түмэн, төр засагтаа маш их баярлалаа. Тамирчид бид төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд эцсийн дусал хөлсөө шавхан гаргах болно. Маш их хичээнэ ээ.

 

Б.Тэмүүлэн


 

- Би “Рио 2016” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдаас Монголын тугчаар явна гэдгээ 7 хоногийн өмнө сонссон. Ийм хүндтэй үүргийг хүлээж авсандаа маш их баяртай байна. Риогийн олимпод манай монголын баг тамирчид медаль арвинтай ирнэ байх гэж бодож байна. Миний хувьд бэлтгэл бүрэн хангагдсан. Одоо техникийн барилдаануудаа хийгээд Бразилийг зорино доо. Би хоёр дахь удаагаа энэ улсыг зорих гэж байна. Өмнө нь дэлхийн аваргаар нэг удаа очиж байсан.

 

Д.Төмөрхүлэг


 

- Бэлтгэл сургуулилалт сайн байгаа. Бидэнд амжилт хүсч, ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсан  Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа.

 

М.Анхцэцэг


 

-Бэлтгэл сайн хангагдсан. Энэ жилийн хувьд өмнөх жилийн олимпоос илүү олон тамирчин оролцохоор их онцлог болж байна.  Телевиз үзээд захыг минь мушгин хүлээж суух ард түмэн, гэр бүлийнхэндээ маш их хайртай. Тамирчдаа үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа.

 

Д.Отгондалай


 

- Өнөөдөр Монголын ард түмэн болон Төрийн тэргүүнүүд маань Риод оролцох тамирчдаа гаргаж өгч байна. Ингэж гаргаж өгч байгаад нь сэтгэгдэл маш их хөдөллөө. Тэр хэрээрээ итгэлийг нь алдахгүй юмсан гэж хичээж, тэмцээндээ амжилттай оролцоод ирэх болно. Манай баг тамирчид бүгд бэлтгэл сургуулилт сайн байгаа учраас тэцмээнд амжилт үзүүлнэ гэж бодож байна. Бид Монгол эх орноосоо энэ сарын 24-нд мордоно. Боксын тоглолт ирэх сарын 5-наас эхэлнэ. Миний хувьд анхны тоглолт наймдугаар сарын 5-16-ны хооронд олимп дуустал тоглох байгаа.

 

Б.Түвшинбат


 

- Боксын зургаан тамирчин олимпод оролцоно. Миний хувьд 69 кг-ын жинд тулалдана. Бокс болон жүдо бөхийн тамирчид энэ сарын 24-нд эх орноосоо мордож ням гаригт Рио де Жанейрод очно. 12 хоногийн өмнө очиж, бэлтгэл сургуулилалтаа хийгээд тэмцээндээ оролцоно. Энэ жилийн олимпийн хувьд Өмнөд Америк тивд болж байна. Би өмнө нь Бразилд очиж үзээгүй. Ямар ч байсан манайхаас цагийн зөрүү ихтэй гэж л сонссон өөр мэдээлэлгүй л явах гэж байгаа.

 

“Рио 2016” олимпийн наадмын нээлт наймдугаар сарын 4-нд болох юм. Улмаар наймдугаар сарын 5-нд жүдо бөхийн 60, 48 кг-ийн жингийн барилдаан болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн  

 

Shuud.mn
Сонин хачин
Зангиа:
Олимпийн тамирчидын эрэгтэйчүүд нь сайхан хослол өмссөн боловч зангиа байхгүй байгаа нь их эвгүй дутуу хувцастай харагдаж байна. Явахаас нь өмнө зангиа хийж өгвөл амжих л байх, эсвэл зангиа байх ёсгүй юм болов уу
2016-07-21
Зочин:
ih haluun gazar baih humuust iimerhuu nigen huvtsas zugeer shuu
2016-07-20
Зочин:
Батцэцэг, Анхцэцэг, гээд аварга болох бүсгүйчүүд бий шүү. Гүндэгмаад энэ олимпын бурхан тэнгэр алт хайрлах цаг нь болсоон. Залуусч мөн адил. Хичээгээрэй амжилт.
2016-07-20
Зочин:
Та бүгддээ амжилт хүсье. Урд өмнө байгаагүй амжилтын эзэд харагдаж байна. Хувцасны хангалтыг хариуцаж ажилласан нөхдөд хандаж хэлэхэд, та нар цууямбуу шиг хямд материалаар хувцасыг нь хийлгэсэн нь харамсалтай байна. Үрчийгээд их онцгүй харагдаж байна даа.
2016-07-20