Хэт халууны улмаас гурван хүн амиа алджээ
2016-07-21

Японы ихэнх нутагт халуун өдрүүд үргэлжиж байна. Тус улсын Эрүүл мэндийн яам “Хэт халалтын улмаас ганцхан долоо хоногийн дотор 4200 хүн эмнэлэгт хүргэгдэн ирж, яаралтай эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгээр үйлчлүүлсэн иргэдийн ихэнх нь өндөр настан, жирэмсэн эхүүд” гэж мэдээлсэн талаар “NHK” агентлаг дамжууллаа.

 

Өнгөрөгч долоо хоногт эмнэлэгийн байгууллагынхан наранд цохиулсан гэх 5900 орчим иргэний дуудлага хүлээн авчээ.

 

Халууны улмаас гурван иргэн амиа алдаад байна. Хэт халалт энэ сарыг дуустал үргэлжлэхийг Цаг уурын хүрээлэн сануулж, өндөр настан, жирэмсэн эх болон хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.

 

Тус улсад өнгөрсөн онд хэт халалтын улмаас 98 хүн амиа алдаж, 30 мянган хүн наранд цохиулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин