Шинэхэн хурандаа нар
2016-07-21

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүссэний 95 жилийн ойг тохиолдуулан 2000 алба хаагчыг Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд өчигдөр шагнан урамшууллаа.

 

Тодруулбал, цагдаагийн байгууллагын 57 алба хаагч Хууль зүйн яамны болон төрийн дээд одон медаль, 108 алба хаагч цол нэмж, 68 алба хаагч офицер бүрэлдэхүүнд орсон байна. Мөн цагдаагийн гавъяа тэмдгээр 44, хүндэт жуух 67, баярын бичгээр 44 алба хаагч шагнагдав.

 

Мөн энэ үеэр 4 хүнд хурандаа цол олголоо. Ингээд цагдаагийн хурандаа цолоор энгэрээ мялаасан алба хаагчдыг танилцуулж байна.

 

Улаанбаатар хотын Хяналт шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн хэсгийн дарга, Д.Ганболд

 


Хурандаа Д.Ганболд

 

Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын төвийн дарга Б.Цогтбаяр

 


 

 

Хурандаа Б.Цогтбаяр

 

Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Манлайбаяр

 


Хурандаа Б.Манлайбаяр

 

ЦЕГ-ын Үнэлгээ хяналт шинжилгээ шалгалтын хэлтсийн дарга Д.Долгорсүрэн

 


Хурандаа Д.Долгорсүрэн

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин