Беларусийн сэтгүүлчийг Киевт хөнөөв
2016-07-21

Украины нийслэл Киев хотын төвд автомашин дэлбэрсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг ослоор нэг хүн амиа алдсан гэнэ. Беларусийн сэтгүүлч Павел Шеремет гэгч энэхүү ослоор амиа алджээ. Түүний автомашинд тэсрэх бөмбөг суурилуулсан болохыг мөрдлөгийн явцад тогтоосон байна. Павел Украины “Правда” сонин, Оросын “Орт 1” сувагтай тусгай нэвтрүүлэг бэлдэж явахдаа амиа алджээ.

 

“Правда” сонины цахим сайтад "Павел Шеремет гайхалтай нэгэн байсан. Тэрээр хэзээ ч нэр алдрын хойноос хөөцөлдөж байгаагүй. Зөвхөн иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг зорьдог байсан" гэж бичсэн байна.

 

Ерөнхийлөгч Петр Порошенко “Сэтгүүлчийг санаатай хөнөөсөн” хэмээн мэдэгдэж, хэрэгтэнг хурдан барихыг албаныханд тушаасан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин