Дөрвөн жилийн улс төр шоу байсан гэж үү, МАН-ынхаан
2016-07-21

 
Өнгөрөгч дөрвөн жилд МАН-ынхан зөвхөн давхар дээлтэй Засгийн газрын сайдуудаар улс төр хийж, бараг л биднийг та бүхэн сонгочихвол мэргэжлийн, УИХ-ын биш хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж, дэд сайдын орон тооноос татгалзаж, хэрэгтэй хэрэггүй яам агентлагийг татан буулгаж, төрийн албыг цомхон болгоно. 
 
Гагцхүү та бүхэн бидэнд л итгэх хэрэгтэй, саналаа өгчих хэмээн улстөржиж байв. Гэтэл энэ явдлаас хойш хоёрхон жилийн дараа өнөөх давхар дээлийг үхэн үхтэлээ эсэргүүцэх тангараг өргөж байсан МАН-ынхан хэлсэн амнаасаа ухарч, хийж байсан үйлдлээ мартаж орхижээ. 
 
Дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин байсан тэдний улс төр хийж байсан сэдэв нь зөвхөн давхар дээлтэй сайдууд, мэргэжлийн бус Засгийн газар байсныг ард түмэн өнөө хэр мартаагүй, мартах ч үгүй биз. 
 
Харамсалтай нь МАН-ынхан мартаж орхиод өнөөдөр мэргэжлийн бус мөнгөний, давхар дээлтэй, данхгар бүтэцтэй Засгийн газар байгуулах унгана гэгчээр 90 жилийн туршлага, боловсон хүчний чадвар чадавхаар гайхуулж ирсэн тэд салбарын талаар өчүүхэн ч мэдлэггүй, мөнгөлөг өнгөлөг нэгэнд сайдын суудал худалдах хүртлээ доройтчихсон гэж хэн санах билээ.
 
МАН анхнаасаа УИХ-ын даргаа томилохоос эхлээд шүүмжлүүлж эхэлсэн. Намын даргын хуваарь ачааны хүндийг үүрч, ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учиртай М.Энхболд дарга хариуцлагаас зугтаж алх тогшихыг илүүд үзсэн нь иргэдэд таалагдаагүй. Аймгийн Засаг даргын хэмжээний нэг улстөрчид хамаг ачаагаа даатгаж орхиод бултаж орхисон тэрбээр дөрвөн жилийн дараа надад хамаагүй ээ, би хуулиа л боловсруулсан хэмээгээд сууж байх нь тодорхой байгаа юм.
 
Ерөнхий сайд нь томилогдсон өдрөөсөө эхлээд л өөрийн гэсэн толгойгүй, мэдлэггүй гэдгээ харуулж түмний булай болж байх жишээтэй. Дэлхийн 51 орны удирдагчид чуулсан том хэмжээний уулзалтын үеэр англи хэлний мэддэггүй, Ардын засгийн Ерөнхий сайд маань хөшигний цаана нуугдсаар байгаад зочдоо явуулав. АСЕМ хэмээх энэ том боломжийг шүүрч аваад хөрөнгө оруулалт, том том бодлогын асуудлыг ярих ёстой Ерөнхий сайдынхаа эр чадлыг монголчууд харж чадсангүй.
 
Чин үнэнийг хэлэхэд, чадваргүй Ерөнхий сайд гэдгээ л харуулж, Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө ард нуугдаж суусаар үлдлээ, тэр. Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ ч өөрийн гэсэн толгойгүй гэдгээ харуулж, хэдэн том компанийн төлөөлөгч нарт эрх мэдлээ атгуулж орхисон гэдгээ харуулан. Энэ байдлаас харахад, Ж.Эрдэнэбатаас мөрний хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол төрийн бодлогын шийдвэр хүлээх хэрэггүй нь тодорхой байгаа юм.
 
Гагцхүү цөөхөн хэдэн компанийн эзэд хэрхэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг л харах нь. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат өнгөрөгч Мягмар гарагт Ерөнхийлөгчид Засгийн газрын бүтцийг танилцуулсан юм.
 
Тодруулбал, 13 яам, 16 сайдтай Засгийн газрын бүтцийг өргөн барихдаа өмнөхөөс нэг их дээрдүүлээгүй, харин ч шинэчлэлээс ухарсан, амжилттай явааг нь устгасан, АН-ын хийснийг үгүйсгэсэн бүтэц өргөн барьжээ.
 
Монгол төрийн хамгийн зөв шийдвэр болсон Аж үйлдвэрийн яамыг татан буулгах шийдвэрт хүрснээрээ Ардын намынхан халамжаар тэтгэж, ард түмнээ ядуу байлгах сонирхолтой гэдгээ харуулсан юм. Ардын намын улстөрчид өнгөрсөн дөрвөн жил олон мянган аж ахуйн нэгж хаалгаа барилаа хэмээн хөмсөг зангидан халаглаж ярьж байсан нь олонтаа. Төрийн буруу шийдвэрээс аж ахуйн нэгжүүдээ хамгаална хэмээн ам гарч байсан нь олон.
 
Гэвч ачир дээрээ тэд яамгүй болгож аж ахуйн нэгжүүдийг дампуурал руу хөтөлж байна. Аль нэг яамны халаасанд явж ирсэн үндэсний үйлдвэрлэгчдийг өмнөх хатуу хувь зая а руу н ь тэд хөтөлчихлөө. Үйлдвэржилтээс татгалзаж, олон мянган баялаг бүтээгчдийг орох оронгүй, оочих аягагүй өөрийн гэсэн бодлогогүй бор зүрхээрээ зүтгэ хэмээн хөсөр хаясан тэдний энэ үйлдлийг Ерөнхийлөгч зөвшөөрөхөөс татгалзаж, зөвшилцөхөөр ирүүлсэн бүтцийг буцаасан. Гэсэн ч Ерөнхийлөгчид зөвхөн танилцуулах л үүрэгтэй учраас МАН-ынхан энэхүү бүтцээ өчигдөр УИХ-ын даргад өргөн барьж, улмаар намын бүлгээрээ хэлэлцэж, үргэлжлүүлэн байнгын хороогоор хүч түрэн хэлэлцэв. Өчигдөр 20.00 цаг өнгөртөл хуралдсан ч тэд эцсийн шийдвэр гаргаж амжаагүй байсан юм.
 
Ерөнхийлөгчийг Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг өнгөрөгч парламентын үед өргөн барихад хоёр гараа өргөөд дэмжинэ хэмээж байсан МАН-ынхан, өнөөх дэмжиж байсан хуулийнхаа эсрэг, хоёр гараа өргөн дэмжихээ илэрхийлж байсан Ерөнхийлөгчөөсөө зөрж шийдвэр гаргав. Хэлсэн үг хийсэн үйлдэл хоёр нь алд дэлэм зөрчихлөө. Гаргасан бодлого, шийдвэрийг нь эсэргүүцэх хүчтэй сөрөг хүчин байхгүй учраас тэд ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж энэхүү бүтцээ ч 100 хувийн саналаар батлах нь ч тодорхой байгаа юм.
 
Ж.Эрдэнэбат сайдын өргөн мэдүүлсэн 16 сайдын 10 нь УИХ-аас томилогдох, тухай яриа ч хэвлэлээр гарч, эхнээсээ сайд хэн байх тухай таамаглал гарч эхэлжээ. Зарим нь сайдын суудлаа булаалдаж өөр хоорондоо булхай луйвраа дуудалцаж, мөнгөлөг нэг нь салбарын хөгжлийн талаар телевизийн эфирээр тасралтгүй таван цаг ч ярьж байх жишээтэй. УИХ-ын хууль боловсруулах шат дамжлага, байнгын хороонд харьяалагдаж хуулийн төслийн ажлын хэсэгт ч орж үзээгүй шинэ ковууд сайдын суудалд санаархаж, хэвлэлээр эгээ л өөрийгөө ардын баатар хэмээн бичүүлэхээс наагуур аашилж байна.
 
Фракцын улс төр байдаггүй хэмээн бардамнадаг МАН-ынхан энэ өдрүүдэд л ёстой жинхэнэ авираа гаргаж, нохой гахайдаа хүрч, идсэн ууснаа эр, эмгүй дуудалцаж байгааг эмгэнэл гэж хэлэхээс өөр яалтай.
 
Сайдын суудлыг 20 тэрбумаар үнэлж, мэддэгтэй нь биш мөнгөтэй нь орж ирэх боломжийг бүрдүүлсэн тухай ч хэвлэлээр бичиж байна.
 
Хэрвээ энэ бүгд үнэн бол мөнгөлөг, өнгөлөг, баян айлын нялх сэнгүмүүд төрийн сайдын суудлыг тэрбум тэрбумаар худалдаж авах нь ээ.
 
Ард түмний итгэл рүү Ардын намынхан ус цацаж байна. Компанийн бизнесээ улсын мөнгөөр тэтгэгч, авгай хүүхний хэрүүлээс ахиж үзээгүй залуусаар сайд хийлгэх хүртлээ боловсон хүчний доройтолд орчихсон хэрэг үү, МАН-ынхаан.
 
Энэ байдлаас ажихад, Ж.Эрдэнэбатын толгойлох Засгийн газар цөөхөн хэдэн компанийн эздийн мэдэлд очиж, төрийн бодлого шийдвэр зөвхөн цөөн хэдэн компанийн эздийн дохио зангаагаар гарахад хүрч магадгүй болоод байна. УИХ-ын 10 гишүүнээр сайд хийлгэж, хууль боловсруулах, хуулийг гүйцэтгэх ажил нь нэг тогоонд орж хутгалдах шийдвэрийг энэ нам гаргасан гэхэд итгэмгүй. 
 
Өнгөрсөн дөрвөн жилийн улс төр, элдвийн жагсаал цуглаан, сөрөг хүчний гишүүдийн амнаас гарч байсан тэр бүх үг, үйлдэл ямар ч үнэ цэнэгүй байсан хэрэг үү. Монгол Улсыг хөгжүүлнэ хэмээн амлаж гарч ирсэн МАН-ынхан мөнгөөр сайдын суудлаа үнэлж, мэргэжлийн бус хүмүүсээр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүрсэн гэдэгт ард түмэн итгэхийг хүсэхгүй байгаа нь илт.
 
Төрийн суудал мөнх биш. Тиймдээ ч дөрвөн жилийн дараа бүрмөсөн улс төрийн тавцангаас арчигдахыг хүсээгүй л бол ядахдаа мэргэжлийн Засгийн газар байгуулах сан. Чаддаг нь мэддэг ажлаа хийж, бор халзан хонинууд, мөнгөний гишүүд нь суудлын бөглөөсөө л хийж суувал дээрсэн.
 
Ядахдаа л яамны ажил яаж явдгийг мэддэг, УИХ-ын гишүүнээр ажиллахдаа байнгын хороо ч болов даргалаад үзчихсэн хүнээр сайд томилохгүй бол өнөөх шүүмжлээд байдаг Ардчилсан намаасаа ч арчаагүй харагдах нь байна шүү, МАН-ынхан минь.
 
Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ засаг ч энэ янзаараа, ийм сайдуудтай бол ёстой жил ч болохгүй унана даа
2016-07-21
Зочин:
анус-ын гар хөл шууд.мн, ийгл тв хөлсний бичлэгээ одоо болио
2016-07-21
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
2016-07-21
Зочин:
1238 хүнийг чөлөөлж оронд нь намдаа өөрсөддөө мөнгө босгох чиг үүрэг бүхий ДЭД САЙД хэмээх МАНуухайнуудыг ажиллуулах нь дээ.Аж үйлдвэрийн яамгүй, дэд сайдуудтай, олон давхар дээлтэнтэй засаг байгууллаа. Хэлж байсан үг хийж байсан ажлаасаа ухарсан байна.
2016-07-21
Балт:
Битгии унгас алд ...юү хиихээ бид өөрсдөө мэдьёэ ..4 жилиин дараа би дүн тавиулах болохоос чи биш ...тэхээр яөхаа би мэдьё ..бүх шатанд өөрсдиин чадваргүй хулгөй нараа томилсон бна ..ЭРДЭНЭ БАТ ГЭЖ ХАЛЗАН ХЭРҮҮЛЧ УХНА АЖ ҮЙЛЛВЭРИИН ЯАМЫГ ӨӨРСДИИН МӨНГӨ УГААДАГ ГАЗАР ..АХ ДҮҮСЭЭ ДҮҮРГЭЖЭЭ .ТАТАН БУУЛГААД САЙН ШАЛГА
2016-07-21
Зочин:
МАН-ын гууль дөнгөж цухуйх гэж байна. Яагаач үгүй. Өшөө их юм гарч ирнэ харж л байгаарай
2016-07-21
Зочин:
гуцаад бай
2016-07-21
Зочин:
MEDEEJI SHUU DEE , MAN-YNKHAN NUGUU L KHEDEN KHUTS , UKHNAA SAID DARGAARAA TAWINA SHUU DEE , MONGOLCHUUD MINI 4 JIL ZOWOKH NI DEE , KHUURKHIIS . BUKHYN DOODKHYG KHARJI TURJI UKHNE GEDEG L BOLOKH WI DEE
2016-07-21
Зочин:
наад бичвэр шиг юмаа эхлээд сайдуудыг яаж томилохыг нь харчихаад сараачмаар юм юу мэдсэн гэж ийм юм бичдэг байнаа үндсэн үүрэг чиглэлийн таван сайдыг л их хурлаас гэж бичсэн байсан ш дээ нөгөө талаараа АН ч гэсэн тэгж л тохирч байсан гэтэл Сайханбалагийн засгийн газрын үед бүгд л шахуу УИХ гишүүд байсан шүү дээ
2016-07-21
Зочин:
гуцаад бай
Зочин:
наад бичвэр шиг юмаа эхлээд сайдуудыг яаж томилохыг нь харчихаад сараачмаар юм юу мэдсэн гэж ийм юм бичдэг байнаа үндсэн үүрэг чиглэлийн таван сайдыг л их хурлаас гэж бичсэн байсан ш дээ нөгөө талаараа АН ч гэсэн тэгж л тохирч байсан гэтэл Сайханбалагийн засгийн газрын үед бүгд л шахуу УИХ гишүүд байсан шүү дээ
2016-07-21
Зочин:
наад бичвэр шиг юмаа эхлээд сайдуудыг яаж томилохыг нь харчихаад сараачмаар юм юу мэдсэн гэж ийм юм бичдэг байнаа үндсэн үүрэг чиглэлийн таван сайдыг л их хурлаас гэж бичсэн байсан ш дээ нөгөө талаараа АН ч гэсэн тэгж л тохирч байсан гэтэл Сайханбалагийн засгийн газрын үед бүгд л шахуу УИХ гишүүд байсан шүү дээ
2016-07-21
Зочин:
наад бичвэр шиг юмаа эхлээд сайдуудыг яаж томилохыг нь харчихаад сараачмаар юм юу мэдсэн гэж ийм юм бичдэг байнаа үндсэн үүрэг чиглэлийн таван сайдыг л их хурлаас гэж бичсэн байсан ш дээ нөгөө талаараа АН ч гэсэн тэгж л тохирч байсан гэтэл Сайханбалагийн засгийн газрын үед бүгд л шахуу УИХ гишүүд байсан шүү дээ
2016-07-21