Ардчилсан нам АПУ компанийн мэдэлд очих уу
2016-07-21

2016 оны сонгуулиар хуулиа өөрчилж, жижиг можаритор тойргоор явуулж үнэмлэхүй олонхийн санал аваад гарч ирнэ хэмээн бардамнаж байсан АН-ынхан харамсалтай нь далаараа цэвэр тавиулсан. Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр сонгуулийн өмнөхөн хүч түрэн хуулиа өөрчилж, хувьцаа нэрээр мөнгө тарааж дөвчигнөсөн тэдний үйлдэлд ард түмэн зохих ёсны хариуг нь барьж, ёстой л хүнийг нь биш намыг нь дугуйлах шийдвэр гаргасан билээ. 

 


 

76 суудлаас ердөө л есөн суудал авсан тэд хэсэгтээ л ялагдлын шокноосоо гарч чадалгүй явсан билээ. Гэвч эзний алба ээлжтэй, хааны алба халаатай хойно АН-ынхан суудлаа үг дуугүйхэн хүлээлгэж өгөн, наадмын дараахнаас намаа шинэчлэх, сөрөг хүчний ажлаа хийхээр ханцуй шамлан оржээ. 
 


Намын удирдлагууд ч ажлаа хүлээлгэн өгч, хариуцлагаа эхнээсээ үүрч эхэлсэн. АН-ынхан өнгөрөгч даваа гарагт намынхаа ҮЗХ-ны хуралдааныг зохион байгуулж, удирдлагын бүтэц, намын дүрмийн шинэчлэлээ ярилцахаар болсон ч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй тарцгаасан. Нэг нэгнээ урвагч, хулгайчаар дуудсан, олон фракцийн улстөржилт ихтэй халуухан хуралдаан болсон ч эндээс тэд ирэх арванхоёрдугаар сарын 06-нд намынхаа Их хурлыг хуралдуулах шийдэлд хүрсэн нь олзуурхууштай. Ан-ын ганц авууштай тал нь тэд зөрчлөө бусдаас нуусан удаагүй. Ил тодоор ярилцаж, эвлэлдэж нэгдэж үедээ эвтэй байж чаддаг гэдгээ харуулж чаддаг нь энэ намын бусдаас ялгарах онцлог билээ. 


 
Юутай ч ирэх арванхоёрдугаар сард АН-ынхан намынхаа дүрмийг шинэчлэхээс гадна бүтцийн шинэчлэл хийж, огт өөр өнгө төрхтэйгээр ажиллах болж байгаа юм. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд хэн энэ намыг удирдаж орох вэ гэдэг нь юу юунаас  илүүтэй олны анхаарлыг татаж буй. Тэр тусмаа шинэчлэгдэж буй намыг шинэ өнгө төрхөөр удирдаж, ялалтад хүргэх чадвартай лидер хэн байх бол гэдэг нь намын Их хурал хүртэл олны сонирхлыг татах нь дамжиггүй. Намын даргын суудлын төлөө ч фракциуд дотроо өрсөлдөж, өөрийгөө яг таарах хүн хэмээн магтуулах нь дамжиггүй. 


 
Мэдээж намаа ялагдуулсан “Шонхор” фракци одоо намын удирдлагын бүтцэд орж ирэх боломжгүй. Алтангадас фракцийн хувьд ч энэхүү ялагдалд жинтэй хувь нэмрээ оруулсан. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар намын даргын суудлын төлөө хамгийн их улайрч буй хүн нь АПУ-аар овоглодог, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү юм байна. Тэрбээр, саяхан шинээр байгуулагдсан  МоАН санаачилгыг удирддаг бөгөөд би энэ суудалд суух ёстой, эс бөгөөс манай санаачилгаас Л.Болд энэ суудлыг авах ёстой хэмээн ил далд ярьж эхэлсэн сурагтай. Хамгийн сонирхолтой нь Г.Батхүү гэгчээр АН даргаа томиллоо гэхэд ард түмэн үүнийг шинэчлэл гэж харах уу гэдэг нь сонин. 


 
Ардчилсан нам арай ч АПУ компанийн мэдэлд очих хүртлээ доройтчихоогүй байлтай. Энэ хүний намыг ялагдуулахад оруулсан хувь нэмэр дэндүү их. Өвөрхангай нутгийн ард түмний саналыг удаа дараа мөнгөөр үнэлж, тэр нутагт очих нүүргүй болж байсныг нь ард түмэн мэдэхийн сайнаар мэднэ. Тиймдээ ч шүүхийн шийдвэрээр УИХ-д орж ирсэн Г.Батхүүгээр намаа удирдуулах нь хэрхэвч шинэчлэл биш хэмээн намын жирийн гишүүд нь өвөр зуураа ярилцаж эхэлжээ. АН үнэхээр л шинэчлэл хийж байгаа бол шинэ хүнийг, эс бөгөөс энэ намыг ялагдалд биш ялалтад хүргэж чадах шинийг сэтгэх туршлагатай нэр цэвэр улстөрчөөр намаа удирдуулах нь зүйтэй юм. Тийм хүн энэ намд олон бий. Дан ганц фракцийн улс төрөөр, эс бөгөөс мөнгөтэй компаний эздэд дулдуйдаж Бодь, АПУ хоёрыг түшвэл дараагийн 20 жил дахиад лааз өшиглөх хувь тавилан угтаж буйг сануулах нь илүүц биз. Тийм сонголт хийхгүйн нь тулд ирэх арванхоёрдугаар сар хүртэл долоо хэмжиж нэг огтлох биз ээ. 


 
Б.Эрхэс 

mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bathyy d zai baihgyi
2016-07-22
bi:
Санжмятаваа намын дарга болгооч Завхан аймаг шиг өөд нь татаад өгнө дөө амьдрал дээр харуулаад байхад АН-нхан сохорсон юм уу хаашаа юм
2016-07-22
Зочин:
сая доллар марттлаа төр дагаж баяжсан баярцогтьтон нарт ард түмэн дүн тавьсан. ИРГЭД хоёр гайгаас арай гайгүйг нь сонгосон. МАН д авлигачид, газрын наймаачид байгааг бүгд л мэдэж байгаа. Цагтаа гэрээсээ цүнктэй доллараа алдаж байсан газрын наймаачин байгаа
2016-07-22
Irgen:
Mahan tolgoi Batkhuu yu arai ugui bailgui dee.
2016-07-22
Зочин:
Амаржаргал чанга хучтэй биш сул дорой их юм мэддэг хун болж жужиглэж явдаг Элбэгдоржоос ээр хэнч чадахгуй учир Нэг жил хулээж бай
2016-07-21
Зочин:
Архин далайд живүүлж нүглийг нь наманчлах нь дээ.
2016-07-21
Зочин:
Амаржаргал гэж олонтой ажиллах чадваргүй ааштай чавганц, харин Лу.Болд бол жинхэнэ улч төрч. Тэр АН -ыг удирдаж чадах нөхөр. Батхүү ч бас чаднаа.
2016-07-21
Батэрдэнэ:
АН хэнийгээ дарга болгохоо та наргүйгээр өөрсдөө шийдчихэж дөнгөнө. Та нар чаддаг юм бол МАНгарууддаа хэнийг сайд болгохыг нь заахгүй юу!
2016-07-21
$:
Estoi gie bugdeeree APU bolie muu khulgaich nar ur khuukhed ue ue eeree 9 suveer ni idee gooj
2016-07-21
Зочин:
Амаржаргал удирдах чадвартай шүү
2016-07-21
Бали:
Хамгиин найгүй шуналтан ..эрх мэдэл албан тушаалын төлөө бол бугтай нөхцөж.бурхөнтай тэрсэнэ иим хүн .96 -2000 сайдын суудалд үлдэхиин тулд яаж блаа .бид мартаагүй ээ .мартахгүй..батхүү хэн бэ гэдгииг ч нэг юм мэдээд бгаамаа ..энэ доор нэг нөхөр .баахан архииин нь ууж бөгсиин нь долоождээ ..ухвал их их өмхии гарна танай батхүүгээс
2016-07-21
nergui:
ymarch muu yumand ner ni holbohgdoogui hun bol Amarjargal shuu dee ene h un bol ene jil namiin darga nireh jil yuronhiillogch boloh gants chadvartai unench shudarga ediin zasgiin medlegtei hundee mongolchuud mini ene huniig odoonoos sudlaarai.Nerb tsever uzel bodoldoo unench hun shuu
2016-07-21
ЗОЧИН:
ХАМГИЙН ТУЛХТАЙ, АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХҮН ЧИНЬ БАТХҮҮ ШҮҮ. БАТХҮҮ Л НЭГ АН-ЫГ АРАЙ ГАЙГҮЙ БОЛГОЖ МАГАДГҮЙ. ӨӨР ХҮН БАЙХГҮЙ ЭЭ ОДООГООР. БАТХҮҮГЭЭ НАМЫН ДАРГА БОЛГОЦГООЁ, АН-ЫНХААН. БИЗНЕС ХИЙДЭГ МӨНГӨТЭЙ НЬ ҮНЭН. ХҮНИЙ ХУВЬД САЙХАН ХҮН ШҮҮ ДЭЭ. ТА НАР НЭГ ӨӨРТӨӨ НЬ УУЛЗААД, ЯРИАД ҮЗЭЭЧ. ТЭГВЭЛ НЭГ ОЙЛГОГДОНО ДОО....
2016-07-21
Бөө:
Зөв байна, Батхүү! Наад улаан архичин тэнэгүүдээ АПУ дээр авчирч бүтэн өдөр архинд живүүл. Тэгвэл чиний мөрөадөл биелэнэ.
2016-07-21
Зочин:
Архин далайд живүүлж нүглийг нь наманчлах нь дээ.
Зочин:
Шинэчлэгдэх АН-н даргад Амаржаргал тохирох бусуу
2016-07-21