Бороо орно
2016-07-22

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

 

2016 оны долоо дугаар сарын 23-наас долоо дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 

23-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

 

Shuud.mn
Сонин хачин