40 орчим мянган жолооны үнэмлэх хэвлэлт хүлээж байна
2016-07-22

 
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн мөрдөж эхэлснээр жолооч нарт 2008 оноос өмнө олгож байсан, хуучин /шар/ үнэмлэхийг солих журам батлагдсан бөгөөд үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж буй юм. Жолооны үнэмлэх хэвлэлт өнгөрөгч даваа гарагаас эхэлсэн бөгөөд одоогоор манайд 40 орчим мянган жолооны үнэмлэх хэвлэлт хүлээж байгаа аж.
 
Лицензийн төвийн хувьд бүх бэлдцээ авсан учраас ажлын цагаа уртасган жолооны үнэмлэх хэвлэж байгаа гэнэ. Тухайлбал, нэг өдөрт 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байгаа юм байна. Энэ талаар Лицензийн төвийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдорж “2008 оноос өмнө жолооны шар үнэмлэх авсан 200 мянган иргэн бий. Энэ 200 мянган иргэн үнэмлэхээ саарлаар солих үйл явц үргэлжилж байгаа. Одоогоор 40 гаруй хувьтай байна. Энэхүү шар үнэмлэхийг солих ажил он дуустал үргэлжилнэ” гэлээ. 
 
Жолооны үнэмлэхээ солиулах хүсэлтэй хүмүүс:
 
-Иргэний үнэмлэхний хуулбар
-Жжолооны шар үнэмлэхний хуулбар, 
-Шинэ үнэмлэхний мөнгө тушаасан баримт зэргийг Лицензийн төвд бүрдүүлж өгөх юм байна.  
 
Хэрвээ он дуустал үнэмлэхээ солиулаагүй бол торгууль ногдуулах гэнэ. Учир нь тухайн үнэмлэх хүчингүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах ёстой ч замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж анхааруулж, арга хэмжээ авахгүй байгаа аж. Хуучин үнэмлэхтэй жолоочийг торгох эрх Замын цагдаагийн газарт байхгүй ч, торгохгүй гээд хуучин үнэмлэхтэйгээ яваад байж болохгүй гэдгийг ЗЦГ-аас анхааруулж байна.
 
Ж.Отгонмягмар
Эх сурвалж:www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
эхлээд чирэгдэлгүй шуурхай хэвлээд өгчих дараа нь хуц юм л бол торгоно та нарын ажлаа зохион байгуулж чадахгүй байгаагийн үр дүн яахаараа мөрөөрөө мөөмөө унжуулаад ажилж амьдарч байгаа ард түмэнд дарамт болж очих ёстой гэж лалруудаа
2016-07-22