Лив Тэйлор охинтой боллоо
2016-07-22

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор амаржиж охинтой болсон талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр энэ сарын 13-ны өдөр амаржсан гэнэ. Жүжигчин бүсгүй өчигдөр охинтойгоо авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтлээд “Охинтой боллоо. Чамайг ямар удаан хүлээв ээ” гэж бичжээ.

 

Жүжигчний сүйт залуу Гарнер охиндоо Лула Росе гэх нэрийг хайрласан байна. Хос жилийн өмнө Сайлор гэх хүүгээ өлгийдөн авсан юм. Ливийн том хүүг Грей гэдэг бөгөөд тэрбээр найман настай билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин