Нүдээ олсон сонголт
2016-07-22

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга М.Энхболдод  сайдынхаа нэрийг өргөн барьж, дөрвийг нь дахин эргэн харахаар болсон. Тодруулбал, БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл нарын нэрийг өргөн бариагүй. Учир нь тэднийг ашиг сонирхлын  зөрчилтэй гэж  АТГ-аас үзсэн байна. Уг асуудлаар яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байгаа юм.


 
Ж.Эрдэнэбатын танхимдаа ажиллуулахаар урьсан нэр дэвшигчдээс хамгийн оновчтой боллоо хэмээн улс төрийн хүрээнийхэн үзэж буй. Зарим нэр дэвшигчдийг онцолж байна. Тодруулбал, Хууль зүйн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Сангийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарыг хамгийн нүдээ олсон сонголт гэх хүн цөөнгүй байна. 

 


 

Ингээд “байгаа оносон” хэмээн үнэлэгдэж байгаа сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг хүргэе.

 
 
Хууль зүйн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгодсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын бүлгийн даргаар ажиллаж сөрөг хүчний нэрийг нэр төртэй хамгаалж, бүлгээ чадварлаг удирдаж ирсэн нэгэн юм. МАН-ын өнгөрсөн дөрвөн жилийн бүхий л улс төр бүлэг дээр нь тулгуурлаж өрнөсөн. Тэр бүгдийг зохион байгуулж, хэрэгжүүлж байсан гол цөм нь С.Бямбацогт гишүүн байлаа. Тиймээс түүнийг Хууль зүйн яамыг өмнө ажиллаж байсан сайдуудаас нь дутахааргүй удирдаж, чиглүүлэх хүн хэмээн үзэж байна.


 
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн, МАН-ын генсек Ж.Мөнхбат: Өнгөрсөн гурван жилийн хугацаанд намдаа чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдрийн тэдний ялалтын салшгүй нэгэн хэсэг нь Ж.Мөнхбат генсек. Сөрөг хүчин болж, ялагдал хүлээсэн хүнд хэцүү үед намаа удирдан чиглүүлэх хамгийн чухал ажлыг тэр л залгуулж, ачааны хүндээс нь үүрэлцэж ирсэн. Тиймээс ЗГХЭГ-ын даргад Ж.Мөнхбат генсекийг томилоход тэрбээр Засгийн газрын "гал тогоог" гал алдуулахгүй залгуулж чадна.


 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол: Түүний хувьд ч сайн сонголт болсон. Үндсэн чиг үүргийн яамдын нэг болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь энэ засгийн чухал салбаруудын нэг. Тиймээс уг салбарыг өмнө нь сайдаар нь ажиллаж байсан туршлагатай хүнийг сонгож тавих нь чухал байлаа. Д.Оюунхорол нь УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон туршлагатай эмэгтэй гишүүдийн нэг юм. Мөн тэрбээр өнгөрсөн засгийн үед тус яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд хэдийгээр найман сарын хугацаанд ажилласан ч нэлээд олон ажил хийж хэрэгжүүлсэн хэмээн үнэлэгддэг билээ.


 
Сангийн сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Монголын урдаа барьдаг татвар төлөгч томоохон компанийг өдий зэрэгт хүртэл нь өсгөж, өндийлгөж чадсан нэгэн юм. Монголын эдийн засагт эргэлдэж буй мөнгөний томоохон хэсгийг бүрдүүлдэг "Хурд" группыг үүсгэн байгуулагч тэрбээр хямрал нүүрлээд буй улс орны эдийн засгийг унагачихгүй бариад явчих болов уу. Мөн төрөөс төрсөн тэрбумтан гэдэг нэрээс холуур явдаг тэрбээр бусад шиг "илүү харж, билүү долоохгүй" нь тодорхой. Тиймээс аюул нүүрлээд буй эдийн засгийг эрчимжүүлж чадна хэмээн түүнд итгэл хүлээлгэж байна.


 
Зам, тээврийн сайдаар Д.Ганбат: Тэрбээр энэ салбартаа олон жил ажилласан нэгэн бөгөөд харьцангуй туршлагатай юм. Өнгөрсөн жилүүдэд төрийн өмчит МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн билээ. Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Худалдааны асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байжээ. Мөн 2009-2011 онд Засгийн газрын тохируулагч агентлаг МХЕГ-ын дэд дарга тус тус  ажиллаж иржээ. Д.Ганбат нь Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультетийг "Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт" мэргэжлээр төгссөн юм байна.
 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
chi ch ih uhaan muutaI hun bainaa da dandaa ene ugee bivhih yum
2016-07-24
Монгол хүн:
Хандивлагчдын засгийн газар гэдэг нь тодорхой. Хужаа Миеэ Энхболдын бууны ноход, хэдэн тэр бумыг өгч гарч ирж байгаа бол
2016-07-23
Зочин:
Тийм байна. Мэргэжийн ЗГ бүрдэж чадсан байнаа ганц нэг хүнийг эс тооцвол.
2016-07-23
Зочин:
munhbat baymbatsogt hurelsukh geed zaluu humuusee demjih ni zuitei odoo zaluu siireg tolgoinuudaar udirduulah tsag ni bolson
2016-07-23
Зочин:
hurdiin zahiral sangiin said bolj bgan muu ih mungu ergelduuldeg hun bas biznes hiideg hun yumiiig bas arai untsuguus harah bailgui de
2016-07-23
Зочин:
Сангийн сайдын суудал их чухал шүү бизнэсийн ухаантай хүн тавьсан байсан хэр сайн ажиллахын харж л байя да
2016-07-23
Зочин:
Чойжилсүрэн анх орост бизнесийн гараагаа эхлээд дараа нь монголд бизнес хийж эхэлсэн. Бүүр 00с нь өөрийн хүчээр бизнесээ босгосон сайн менежер. Төрд салбараа мэддэг сайн менежер хэрэгтэй.
2016-07-23
Зочин:
Ta bidnii songolt shv de. Tegeed ch yer n odoo buhimdaad yahaw. Bas dajgui humuus baij l bn. Ajlaa ch hiij ehleegui bhad muulhaa urital bolgoh ym. Byambatsogt bol olon jil turd zutgesen, bas ch gui undur bolwsroltoi hun. Er n zaluu humuus ih garsan bn. Yaj ajillahiig n l haray!
2016-07-23
Зочин:
Munhbatiig tanidag huniih n yarisnaar bol ih l zarchimch, hariutslagatai hun gdg ym bilee. Namiiin nariinaar ajillaj bhdaa ch uls turiin talaar hangalttai medleg, turshlaga hurimtluulsan biz. Zaluu humuus garah tsag n bolsoon.
2016-07-23
Зочин:
Emegtei hun said baihad gemgui shu. Oyunhorol bol olon jil uls turd zutgesen lider emegtei. Gants mundag emegtei uls turchuu said blsond bayrtai bn.
2016-07-23
Зочин:
Amjilt husey! Zuw zuw humuus songogdjee. Odoo turiin ajliig umalzuulaad uguh bailgui dee.
2016-07-23
Зочин:
Оюунхорол УИХ-д 3 удаа сонгогдсон, манлайлагч, лидер эмэгтэй. Ер нь эмэгтэй хүн сайд болсон нь болж байна. Ядаж л авилга авдаггүй, хор найруулдаггүй, нэр цэвэр хүн дээ.
2016-07-23
Зочин:
Munhbat bol 3 jil namiin nariin bichig hiisen hun. Uls turiin togoond orsnoos ylgaagui turshlagatai bga. ZGHEG-iin darga bolson n bolj l bn. Yer n hurimtluulsan turshlaga ih chuhal shv. Ene zergiin ajliig bol hiiged ywchih chadwartai hun bh da.
2016-07-23
Зочин:
Sain chadwarlag humuus zunduu l bn shde. Bid l MAH-iig songoson biz dee. Odoo tegeed uurlaj buhidaad yahaw dee. Yaj ajillahiig n haray.
2016-07-23
Зочин:
Мундаг хүмүүс их байнаа. Оюунхорол, Мөнхбат, Чойжилсүрэн, Бямбацогт гээд төрд зүтгэлтэй хүмүүс сайд болсон байна. Мөнхбатаас бусад нь бүгд УИХ-д 2 удаа сонгогдчихсон хүмүүс. Мөнхбат ч бас намын нарийн бичиг хийж байсан, хариуцлагтай, дутахааргүй чадварлаг залуу шүү.
2016-07-23
Zzzzz:
Choijilsuren ih mongo hayajdee, odoo erguulj olj avah bh
2016-07-23
Cochin:
Munhbat Choiljilsuren Hurelsuh geh met said Nar sain ajillana zaluuchuud Zorigtoi shuurhai baigaarai
2016-07-23
Хаха:
Нүдээ олоод байгаарай ядаж хууль зүйн сайдад нямдоржоо томьлсон бол юу хэлэх вэ. Цоожилсүрэн гэж бөөн будилааны нөхөр сангийн сайд болсон юм чинь эдийн засаг унах нь тодорхой ер нь хэлээд байвал бүгд таалагдахгүй байна
2016-07-23
zochin:
Za xereg alga arai dongvvr ni Xvrelsvx bn busad ni chadaxgvie
2016-07-23
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
2016-07-23
zochin:
chi ch ih uhaan muutaI hun bainaa da dandaa ene ugee bivhih yum
zochin:
Mergejliin bish bas deer ni davhar deeltei onovchgui tomilgoo.zahialsan niitlel bna daa.MAN amlaltaa bieluulsengui.4 jiliin daraa irged dungee tavina daa
2016-07-23
Зочин:
Uuniig yamar doldoi n haanaas zahialgatai bichee yum bol doo. Oi gutlaa.
2016-07-23
Зочин:
Мэргэжлийн бус мөнгөний хүмүүс томилогдоод байхад ямар юмных нь нүдээ олохов дээ. Ард түмнийг дэндүү доромжилж нүдгүй харалган хэмээн тооцов болтой.
2016-07-23
Зочин:
Bolildoo..uhseniihen nudee olson bdag yum be?
2016-07-23
Зочин:
Kkk ineedtei yun be baiga bish banzaa onosonuu erdenebat se zasag hiihdee yu hiisen bilee tumen martaaguiee
2016-07-23
irgen:
dabhar deel ih l haluutsah baih daa. sens belegleh hun olon baigaa biz. dee
2016-07-23
Зочин:
Чоыжилсүрэнгийн бумбатын хэрэг юу болсон бэ.
2016-07-23
Зочин:
UUNIIG KHEN INGEJI BICHUULEED BAINAA ? YAG ONOSON NEG CHI NER ALGA , TURUUR TOGLOSON LALARUUD
2016-07-22
МАН-ГАРТУУЛААД БАЙГААРАЙ:
манГарууд манГартуулаад захиалгад нийтлэд гаргах аа больчих хэрэгтэй. Пзакуудын хийдэг зүйл нь Мэргэжилийн хулхидалт байх юм даа
2016-07-22
Зочин:
Hudal buu yari, busadtaiga adil maash onovchgui tomilgoo
2016-07-22