Дараагийн сайдууд хэн бэ?
2016-07-25

Шинэ долоо хоногийг бид шинэ Засгийн газартай угтлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эхний ээлжинд  11 сайдыг томилсноор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар

 

Монгол Улсын шадар сайдаар У.Хүрэлсүх,

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат,

Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил,

Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогт,

Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн,

Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар Д.Оюунхорол,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр,

Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын  сайдаар Ж.Батсуурь,

Зам, тээврийн сайдаар Д.Ганбат,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж томилогдон, тамгаа хүлээн авч ажилдаа ороод байна.

 

Үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН Засгийн газрын танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь томилуулахаар өргөн барьсан ч 4 сайдыг АТГ-аас эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэн. БХБ-ын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболор нь өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ц.Анандбазар нь эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой ажил үйлчилгээ эрхэлж байгаа төрсөн дүү П-г мэдүүлгийн “хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй байна. Харин ЭХ-ний сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэл нь “Эрчим хүчний хөгжлийн ассоциац” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан талаарх мэдээллийг мэдүүлгийн “гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөл” хэсэгт мэдүүлээгүй бол ЭМ-ийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмонгийн төрсөн охин М нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судал, арьс гоо засал, пластик мэс заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм эмнэлгийн хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажилладаг аж.

 

Эдгээр нь Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж Авлигатай тэмцэх газар үзжээ. 

 

Нөгөөтэйгүүр дээрх сайдад нэр дэвшигчдийг өргөн барихаас түдгэлзүүлсэн нь олон нийтээс ирсэн шүүмжлэл ч нөлөөлсөн биз. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр дэвшигчдийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан цаашид хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай. Учир нь өнөөдрийн нийгмийн хэн ч бай ах, дүү хамаатан саднаараа нийлж ямар нэг бизнес эрхэлж байдаг. Үүн дээр нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа нь өнөөгийн нийгэмтэй зөрчилдөж байна. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулж, эрхзүйн орчныг нь боловсронгүй болгох хэрэгтэйг онцолсон.

 

Ерөнхий сайд эдүгээ танхимын 4 сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөн оруулж ирнэ. Сайдаар нэрийг нь өргөн мэдүүлэх эрхмүүдийн сураг эхнээсээ тодорч байна. МАН энэ удаад үлдсэн дөрвөн сайдыг “дан дээлт”-нээс томилох бодлого барьж байгаа гэнэ. УИХ-ын гишүүдээс томилогдох  хүсэл сонирхолтой эрхмүүд захаасаа эхлээд байгаа ч “албан тушаалын амбицаа дарж, намын нэр хүндээ бодож, Удирдах зөвлөлийн бодлогоо дэмжиж ажилла” гэсэн үүргийг дээрээс өгсөн сурагтай. 

 

МАН-ын хувьд боловсон хүчин сайтай гэдгийг сөрөг хүчнийхэн ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ удаад намын төв аппараттаа ойр ажиллаж байсан, энэ сонгуульд нэр дэвшээгүй үлдсэн эрхмүүд сайдаар томилогдох магадлалтай байна.

 

Тухайлбал, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулгын нэр явж байна. Өмнө нь тэрбээр энэ салбарт Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан салбараа мэдэх туршлагатай эрхэм гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрчим хүчний сайдад УИХ-ын экс гишүүн, А.Тлейханы нэр гарч байна. А.Тлейхан бол эрчим хүчний салбараас төрсөн төрийн түшээ байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ч эрчим хүчний салбартай холбоотой хууль тогтоолын төслийг ахлан ажиллаж байсан нэгэн юм. Харин БХБ-ын сайдад УИХ-ын экс гишүүн Ё.Отгонбаяр томилогдох магадлалтай. Хэдийгээр тэрбээр Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль төгссөн, дипломатч мэргэжилтэй ч бодлогоор зангидахын хувьд энэ яамыг өлхөн авч явж чадна гэж ажиглагчид үзэж байна лээ. Цаашлаад ЭМ-ийн сайдад ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатарын нэр гарч байна.

 

Хэрвээ дээрх эрхмүүдийг Удирдах зөвлөлөөрөө дэмжвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ долоо хоногт дөрвөн сайдын нэрийг өргөн барьж, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах биз ээ. Учир нь бичин жилийн өвөлдөө бэлтгэх намрын ид ажил ундрах үе ирлээ, цаг хугацаа МАН-ыг хүлээхгүй.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард олон Ж.Цолмонг сайд болохыг дэмжиж байгаа юм.
2016-07-29
zuv zuv:
Tumurbaatar said bolj chadnaa
2016-07-26
Зочин:
МАН ДАРГАА СОЛИХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ БӨӨН ХАГАРАЛ АН Ы АРААС ОРЛОО
2016-07-26
Зочин:
2 ХҮҮХНЭЭ САЙД БОЛГООЧЭЭ ОРОНД НЬ ЮУН СОГТУУ ТОЛГОЙ АВИЛГЧИН ХҮҮХЭМСЭГ ПЯЗДУ НАР СОНСОГДООД БАЙХ ЮМ ЕРООСОО НААД БӨӨРӨНХИЙ САЙД ЧИНЬ ТАНХИМАА БҮРДҮҮЛЖ ЧАДАХГУЙ ЭНХБОЛДЫН ДАРАМТАНД БН ЭНХБОЛДОО СОЛЬ ТЭГЭХГҮЙ БОЛ БААБРЫН ХЭЛСЭН МӨХӨЛ ТА НАРТ ОЙРХОН БН ШҮҮ
2016-07-26
Зочин:
Unurboloriig hutsalgui demjeechee yamar aguu buteen baiguulalt hiij hotiin uzemjig udii zeregt hurgesniig bid medej bn.emegtei hun iim salbart manlailna gedeg yamar ih huch hudulmur medleg bolovsrol gargana vee tiim uchiraas demjij bn
2016-07-26
Зочин:
2 ЭМЭГТЭЙГЭЭ ДЭМЖЭЭЧЭЭ МАН ГАРУУДАА
2016-07-25
Зочин:
Эхний хувилбар хамаагуй дээр байж наад намаа шигэчил
2016-07-25
Зочин:
Е отгонбаяр чаааваас дааа
2016-07-25
Зочин:
OOO NOVSHIIN NAM BUR DORSUULAAD ERGUU DAGZ NAMIIN DARGA NI OGZOR HURELSUH SHIG ZANGARAGTAI HUN HEREGTEI UM BN
2016-07-25
Зочин:
eruul mendiig tumurbaatar shig sain menejer l uurchilj hugjuulne dee
2016-07-25
irgen:
havdariin emiin busineseer huljsun Tumurbaatar buh nam nuurtei, Shiilegdambiig udirdan chigluulj eruul mendiin yamiig samarsa gar. Tuunig saidaar tavibal ta nar muuhai haragdana shuu MANgaruudaa
2016-07-25
zochin:
Odoo ner debshigchid bolj bn. EXnii said bolj bn. Busad ni ch bad zov bolj nn
2016-07-25
Зочин:
Ё-гоос бусад нь зөв сонголт байна. Арай андуурсан байх. Гантулга маш зөвөө. Төмөрбаатар эмч бол яалтгүй л салбартаа нэр хүндтэй лидер. Сайд байх ёстой хүний нэг. Ямар ч байсан өмнө нэр дэвшсэн эмэгтэйгээс хавьгүй дээр шүү. Ер нь тэгээд юм унжрахаараа л утгаа алддаг. Хурдан шийдвэрээ гаргаад засгаа бүрдүүлмээр байна ЕСайдаа
2016-07-25
Зочин:
Отгонбаяр боловсорлийн сайд байхдаа баахан асуудалд орсон ш дээ авгай н бөөн мөнгө угаасан өөрөө бусдаар хүн дарамтлуулж тэндрийн мөнгөнөөс хуви нэхэж өгөхгүй болхоор н машинийг н хүртэл авсан нөхөр шүү дээ жинхэнэ шинэ цагийн мафийн босс
2016-07-25
Зочин:
Ее
2016-07-25
Зочин:
Томорбаатраа хавдар судлалын эмнэлэгийн хашаан дотор орон сууц барьж байгааг зогсоох хэрэгтэй байна тэгэхгуй бол авилгалтай тэмцэх газарт шалгуулна цаад эзэд нь хошин шогийн жужигчид байх шиг байна шалгана уу
2016-07-25
Зочин:
Алчих юмаа, шүдний хувийн эмнэлэгтэй хүнээс улсын хэмжээний том төвийн дарга бага сэтгэлээ айн? Ашиг сонирхолын зөрчлийг харин шалгуулах хэрэгтэй
2016-07-25
Зочин:
Tumurbaatar chin Xu nam biz dee
2016-07-25
Pss:
Хавдарын дарга чинь жинхэнэ ашиг сонирхлын зурчилтэй, нууц компанаараа дамжуулж мэс засалд орох хун бурээр эмнэлгийн хэрэгслууд авахуулдаг. Тэгээд ч эмнэлгийн дарга салбарын хэмжээнд сэтгэнэ гэж байхгуй
2016-07-25
Зочин:
Алчих юмаа, шүдний хувийн эмнэлэгтэй хүнээс улсын хэмжээний том төвийн дарга бага сэтгэлээ айн? Ашиг сонирхолын зөрчлийг харин шалгуулах хэрэгтэй
Зочин:
Otgonbyaraas busad ne boljee. Zolmon geed baih im. Ter chine unachihsan biz dee Namd ter balaigaas uur huuhen baihgui im bol uu. Dur eznee golohgyimn daa. Zogzezeg, Atarmaa nar geed yadaj emch hiigeed uzchsen humuus baimaar l im.
2016-07-25
Зочин:
Ж. Цолмон нь л явж явж хамгийн хамгийн нь юм байна да. Эрүүл мэндийн салбарт.
2016-07-25
Оюу:
Отгонбаяр авлигач шүү дээ, яаж сайд болгохгүй байсан нь дээр ш дээ, МАН нүднн нээгээч
2016-07-25
Зочин:
tiimshdee
2016-07-25
Зочин:
unurboloriig demjih heregtei shdee
2016-07-25
Эрчим хүчний инженер:
Эрчим Хүчний Сайдад дэд сайд байсан Т.Энхтайван даргыг дэвшүүлбэл намынхан болоод ард түмэн тэр дундаа эрчим хүчний системийнхэн 100 хувь дэмжинэдээ, мэргэжлийн засгийн газарт нүдээ олсон сонголт болно доо, энэ хүн эрчим хүчинд их шинэчлэл хөгжлийг авчирсан гэдгийг ЭХС-д ярьдаг шүү дээ, нэр цэвэр, шударга мэргэжил, удирдахуйн ухаанд мэргэжсэн хүн дээ.
2016-07-25
Зочин:
mundag emegteishdee
2016-07-25
hatnaa:
davhar bish said devshuulj bhad demjih heregtei shdee
2016-07-25
emch:
emch tumurbaatariig demjij bna salbartaa sain ajillaj bgaa shvv
2016-07-25
Зочин:
МАХН-ын Төмөрбаатар Шийлэгдамбын баруун гар нь байсан хүн Ийм Түгжил хол явахгүй.
2016-07-25
Зочин:
onkoo zugeersh dee sn daichin emegtei bga ym daaaa
2016-07-25