Ёкозүна Харүмафүжи найм дахь түрүүгээ хүртлээ
2016-07-25

 

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё дууслаа. Энэ сарын тэмцээн тун өрсөлдөөнтэй боллоо. Учир нь тэмцээний сүүлчийн өдөр түрүү бөх тодорсон. 15 дахь өдөр манай хоёр ёкозүна Хакүхо, Харүмафүжи нарын барилдаан ялагчийг шийдлээ. Хэрэв Хакүхо давбал, Харүмафүжи, озэки Кисэносато, маэгашира Таканоива нар ижил 12 даваа, гурван унаатай болж, түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан хийх байсан. Харин Харүмафүжи давсан тохиолдолд 13 даваа, хоёр унаатай болж шууд түрүүлэх байв. Хоёр аваргын барилдаанд Харүмафүжи ёрики мэхээр давж, найм дахь түрүүгээ хүртлээ

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
bayar xvrgii. sain baina
2016-07-25