Одоо л нийтийн тээврийг нэг мөсөн “ухаалаг” болгоё
2016-07-25

 
Нийтийн тээвэр нь аливаа хотын соёлын нэг илтгэгч гэдэг. Тиймээс ч орчин үеийн хотуудын нийтийн тээвэр нь иргэдийг ая тухтай, төвөггүй зорчуулахын тулд технологижиж, улам боловсронгуй болсоор байна. Улаанбаатар хотын нийтийн тээвэр ч шинэ системд шилжсэн нь дэлхийн нийтийн тээврийн хөгжилд ойртох эхний алхам болоод байгаа. Хотын дарга асан Э.Бат-Үүл элдэв хоёроороо хэлүүлэн байж “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн, нийтийн тээврийн үйлчилгээг “ухаалаг” болгосон. 
 
Өмнө нь ууртай уцаартай, харилцааны соёлгүй, үйлчлүүлэгчдээ үл хүндэтгэдэг гэх кондукторуудыг асуудал их гардаг байлаа. Кондуктор хүн зодлоо, ядарсан иргэдийг дээрэлхлээ, оюутнуудын картыг хураалаа, өндөр настнуудыг “ад үзлээ”, жолооч нар хурд хэтрүүлж, осол гаргалаа, хүн дайрч хөнөөлөө зэрэг таагүй мэдээллүүд мөн ч их гардаг байсан. Тэгвэл кондукторгүй л бол мөнгө төлөх хүнгүй, нийтийн тээвэр дампуурах болно хэмээн муу амлаж байсан хүмүүст нийслэлчүүд “онц” сайхан хариулт өгөөд байгаа. 
 
Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэхэд автозамын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчиж, мөнгөө төлсөнгүй, буу, суу гэж зандрах хүнгүй, хэрүүл маргаан хийхгүй. Иргэд цахим картаа ямар нэгэн хэл амгүй ухамсартайгаар уншуулаад, тохиолог, тухлаг үйлчүүлдэг болоод байгаа. Тиймээс ч нийслэлийн “ухаалаг” болсон нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд хамгийн их таашаагдсан ажил болсон. Харин энэ салбарт ганц шинэчлэгдээгүй буюу “ухаалаг” болоогүй зүйл нь микро автобусны үйлчилгээ хэвээр үлдсэн. 
 
Микро автобусанд сууна гэдэг том асуудал хэвээр л байна. “Галзуу хулгана”-д суусан мэт нааш цааш найгаж, хойш, урагшаа ханарахад хүүхдүүд уйлалдаж, хүмүүс ёолох нь энгийн үзэгдэл.Тэгвэл ирэх сарын 01-нээс эхлээд микро автобусыг үйлчилгээнээс халахаар болсон. Өөрөөр хэлбэл, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 15 аж ахуйн нэгжийн 172 микро автобусыг үйлчилгээнээс халах тооцоо гаргаад байгаа.
 
Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэхээр болоод байгаа. Тиймээс бусад чиглэлд нийтийн тээврийн ямар нэгэн үйлчилгээ явах бололцоогүй болоод байгаа. Өөрөө хэлбэл, хувийн такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүс л иргэдэд үйлчлэх гарц үлдээд байна.
 

Уг нь 172 микро автобусыг үйлчилгээ үзүүлж байгаа 11 чиглэлд нийтийн тээврийнхэн парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа юм билээ. Стандартын шаарплага хангасан бага, дунд оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахад бэлэн гэсэн үг. Одоогоор эдгээр чиглэлд үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байхгүй байгаа. Тиймээс эхнээс нь хамтарч ажиллах аж ахуйн нэгжтэйгээ нийтийн тээврийн “ухаалаг” үйлчилгээ үзүүлэхээр тохиролцох шаарплагатай байна. Тэгэхгүй бол “Галзуу хулгана”-д нийтийн тээврийн үйлчилгээний аж

 

Ж.Отгонмягмар

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zuv
2016-07-26
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-07-25
Зочин:
MAN-YN LALARUUD BUTSAAGAAD TIIM BOLGOJI MEDNE SHUU , TENEGUUD CHINI
2016-07-25
Зочин:
Буцаагаад кондуктортой болгоё, намын идевхитэнгүүд кондуктор хийхийг хүсэж байна гэсэн
2016-07-25