Түймрийн утаанаас хамгаалах 7 алхам
2016-07-25

 

Сибирьт гарсан түймрийн улмаас Улаанбаатарт их хэмжээний утаа орж ирсэн. Энэ утаажилт  лхагва гаригаас багасах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагынхан мэдээлж буй. Тэгвэл түймрийн энэ утаанаас өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах долоон алхмыг санал болгож байна.


1.  Гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх

 

2.  Гадаа ажиллах цагаа богиносгох

 

3.  Архаг, хууч өвчтэй хүмүүс хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн заавраар эмээ тогтмол хэрэглэх, эмчийн хяналтанд байх

 

4.  Биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарах

 

5.  Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.

 

6.  Гэртээ Хэт Өндөр Үр Ашигтай Агаарын Шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах: Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.

 

7.  Гадаад орчны агаарын бохирдол их байх үед гэртээ тамхи татахгүй байх

 

Shuud.mn
Сонин хачин
Утаа:
Ха ха бизнес зар аа гэж. Мөн сэтгэж байна шүү.
2016-07-25