Н.Энхбаяр Өмгөөлөгчдийн холбоонд дахин хандлаа
2016-07-26

МАХН-ын дарга Н.Энхбаяр Өмгөөлөгчдийн холбоонд дахин ханджээ. Тэрбээр өөрийг нь өмгөөлөх өмгөөлөгч гаргаж өгөхийг тус холбооноос хүссэн байна.

 

АТГ-аас Н.Энхбаярт мэдүүлэг өгөхийг хүссэн зургаа дахь зарлан дуудах бичгээ өчигдөр аваачиж өгчээ. Гэвч Н.Энхбаяр дуудсан цагт нь АТГ-т очоогүй байна. Түүнийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татаж, байцаах шаардлагатай байгааг АТГ-аас мэдээлж буй.

 

Харин Н.Энхбаяр АТГ-ыг өөрт нь улс төрийн зорилгоор хүчээр хэрэг тулгаж байна хэмээн үзэж буй юм. Тиймээс мэргэжлийн өндөр ур чадвартай өмгөөлөгч олж өгөхийг Өмгөөлөгчдийн холбооноос дахин хүслээ.

 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ovilgogui gar yum doo odoo yun namsag um be doo
2016-07-26
Zochin:
Ovilgogui gar yum doo odoo yun namsag um be doo
2016-07-26
Өмгөөлөгч:
Урьд өмгөөлөгчид айгаад байгаа бол би өмгөөлье дөө
2016-07-26
Зочин:
улс төрөөс очирбат, багабанди гуай нар шиг чимээгүй холдоод үзэгчийн байр сууринаас хараад зөвөлгөө өгч дуугарах үедээ зөв дуугараад байхгүй өөрөө л хэрүүл уруул хийж жүжиг тавиад өөртөө лай болоод байгаа хүн шиг харагдах юм даа хувь заяа нь тэр юм байлгүй үхтлээ тэгээд үзэж дээ
2016-07-26
Зочин:
Емгеелегч нар гэж
2016-07-26