Испанид зикагийн халдвартай хүүхэд төржээ
2016-07-26

Барселона хотын “Vall d'Hebron” эмнэлэгт зика вирусын халдвартай хүүхэд мэндэлсэн талаар Испанийн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус эмнэлгийн дарга Феликс Кастилло “Зикагийн улмаас хүүхдийн толгойн тойрог багассан болохыг тогтоосон. Хүүхдийн амин чухал эрхтнүүд хэвийн ажиллагаатай байгаа. Шинжилгээр хүүхэд тархины өвчтэй болохыг тогтоосон. Нарийн шинжилгээгээр илүү тодорхой болно” гэж ярьжээ.

 

Испани улсад анхны зика вирусын халдвартай хүүхэд мэндэллээ. Хүүхдийг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлсэн байна. Эмэгтэй жирэмсний 40 долоо хоногтой байхдаа хагалгаа хийлгэж төрсөн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин