Лоханыг найз залуу нь зоджээ
2016-07-26

Жирэмсэн гэдгээ өчигдөрхөн фэнүүддээ дуулгасан жүжигчин Лэндсей Лохан найз залуудаа зодуулсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Лондон хотноо хамтран амьдарч буй хос өчигдөр муудалцсан аж. Лохан чангаар орилж, амь аврахыг гуйж байсан учир хөршүүд нь цагдаагийнханд дуудлага өгчээ.

 

Цагдаагийнхан дуудлага хүлээн аваад 10 минутын дараа жүжигчний гэрт хүрэлцэн ирсэн аж. Жүжигчин бүсгүй хаалгаа онгойлгохгүй байсан учир цагдаагийнхан гэрийнх нь хаалгыг эвдэлж, дотогш оржээ.

 

Жүжигчинг байшингаас бие хамгаалагч нь гаргаж, машиндаа суулгасан байна. Лоханы хүсэлтээр цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өгөхөөс татгалзсан байна. 

 

“Хоёр тал тайлбар хийгээгүй учир үнэхээр ОХУ-ын тэрбумтан Игорь Тарасбов найз бүсгүйгээ зодсон гэх баталгаа алга” хэмээн хэвлэлийнхэн мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин