Адрина Лима болзож байна
2016-07-26

“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр, супермодель Адрина Лима болзоот залуутай болсон талаар “TMZ” сайт мэдээллээ. Адрина Америк хөлбөмбөгийн од Жулиан Эделмэн гэгчтэй болзох болсон байна.

 

Хос өчигдөр Миами хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Адринагийн дотны найз “Хос өнгөрсөн сараас болзож эхэлсэн. Тэдний харилцаа тун сайн байгаа” гэж ярьсан аж.

 

Тамирчин эр өчигдөр инстаграмдаа “ЭдиЛима. Сайхан харагдаж байна уу. Тиймээ зөв. Тэр ч гэсэн надад таалагдаж байгаа. Сайхан шүү. Цаг агаар ч сайхан байна. Тэр бүсгүй ч бас сайхан. Сайхан, сайхан” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
choriiison huuhen dee
2016-07-26