Улаанбаатар
Байшингийн суурь тавихад сайн өдөр
2016-7-27

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 23. Буд гараг. Гоё хүүхэн одтой, Зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
худлаа шаагаад л
2016-07-27