Францад халдлага гарлаа
2016-07-27

Францын Роуен тосгонд зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зэвсэглэсэн этгээдүүд тосгон дахь сүм рүү дайрч номлогчийг хөнөөж, дөрвөн иргэнийг барьцаалсан байна. Цагдаагийнхан халдлага болсон сүмийг бүсэлж, террористуудыг устгажээ.

 

Цагдаагийн газраас “Хоёр этгээд сүмд халдлага үйлдсэн. Халдлагаар 84 настай Жакуэс Хамель гэгч амиа алдсан. Барьцаалагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа” гэж мэдэгдсэн байна.  

 

Францад болсон уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо өөрсдийн “Амик” гэх мэдээллийн агентлагаараа дамжуулан мэдэгджээ.

 

Хэт даврагчид сүмд халдлага үйлдсэн хөвгүүдийг “Исламын дайчид” гэсэн бол Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Тэд бол дайчид бус зүгээр л хулчгар амьтад” гэж хэлсэн байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин