Засгийн газар анхны хуралдаанаа хийнэ
2016-07-27

 

Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан  долоо хоногийн лхагва гаригт болно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Мэргэжлийн Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гариг бүрт хуралдахаар болсон билээ. Шинээр байгуулагдсан Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр болох учиртай. Одоогоор хуралдааны тов болоод хэлэлцэх асуудал тодорхойгүй байна. 

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимын 11 сайд томилогдоод буй. Үлдсэн дөрвөн сайдын томилгоог энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
shav
2016-07-27