Жак Магийн илтгэлийг 300 залуу сонсоно
2016-07-27

“Алибаба” группыг үндэслэгч, тэрбумтан Жак Ма Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр энэ сарын 28-ны өдөр хүртэл манай улсад амарна.

 

 

БНХАУ-ын тэрбумтан Жак Ма энэ өдрийн 19.00 цагт “АСЕМ-ын хотхон”-д лекц уншина. Тус лекцийг  урилгаар 300 гаруй хүн үзэж  сонирхохоор болжээ.

 

Тус уулзалтыг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зохион байгуулж байгаа аж. Илтгэлийг тус банкны цахим хуудсаар https://www.facebook.com/www.nibank.mn/  болон GoGo мэдээний агентлаг өөрийн https://www.facebook.com/gogo.mn/ хуудсаар шууд дамжуулахаар болжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин