Бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх арга
2016-07-27

Бөөрний чулуу үүсэхээс урдчилан сэргийлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Бөөрний чулуу үүсэх хэдэн хэдэн хүчин зүйл бий. Шээсний замын дахилтат халдварууд, шингэн зүйл бага уух, шээсний замын бөглөрөлт, хэрэглэж буй хоол хүнсэнд хэтэрхий их кальци болон С  витамин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх, кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч болон төрөл бүрийн эм хэрэглэх, бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлтүүдээс шалтгаалан бөөрний чулуу бий болдог байна.

 

Зөвлөгөө №2

 

 

Эрүүл бус хоололт, хоолны дэглэм, жингээ хасах олон төрлийн эм, бэлдмэл хэрэглэх үед бөөрний чулуу үүсэх гол шалтгаан болдог.

 

Зөвлөгөө №3

 

 

30-50 насныхан уг өвчнөөр өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг.

 

Зөвлөгөө №4

 

 

Бөөрний чулуужилтын үед илрэх үед: Нэгт: Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь цавь руу дамжина. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг. Хоёрт:  Өвдөлтийн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж тэмдгүүд дагалдан илэрч болно. Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихүүцэх, хөлрөх, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Гуравт: Шээсэнд цус илэрч болзошгүй. Дөрөвт: Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сүвээр хорсох, олон дахин шээх хүсэл төрөх болон шээс булингартай гарах эсвэл эвгүй үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

 

Зөвлөгөө №5

 

 

Хүн бүрийн бөөрний чулуу өөр өөр нэг үгээр “давтагдашгүй” байдгийг сана.

 

Зөвлөгөө №6

 

 

Насанд хүрсэн хүн өдөр 2.2 литрээс багагүй шингэн зүйлс уух. Шингэн бага уух нь эрүүл мэндэд хортой.

 

Зөвлөгөө №7

 

 

Бөөрний чулуу үүсэх гол шалтгааны нэг бол давс их хэмжээгээр хэрэглэх. Та эрүүл мэндийнхээ төлөө давсыг бага хэрэглэх. Улмаар хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.

 

Зөвлөгөө №8

 

 

Махыг их хэмжээгээр хэрэглэхгүй байх.

 

Зөвлөгөө №9

 

 

Хэрвээ таны бөөр өвчилсөн бол нимбэгний шүүснээс татгалзах.  Нимбэгний шүүс бөөрний чулуу үүсгэдэг байна.

 

Зөвлөгөө №10

 

 

Оксалэт бол тодорхой нэгэн хоол хүнсэнд агуулагддаг бодис юм. Нарийн гэдэсний өвчин нь кальцийн оксалэт чулууг үүсгэх эрсдэлийг илүү ихээр нэмэгдүүлдэг.

 

Зөвлөгөө №11

 

 

Эмчийн зааваргүйгээр эм, тариа хэрэглэхгүй байх.

 

Зөвлөгөө №12

 

 

Цагаан будаа, улаан буудай, шар буурцагт их хэмжээний оксалэт агуулагддаг. Тиймээс та эдгээр хүнсээс татгалзах хэрэгтэй. 

 

Зөвлөгөө №13

 

 

Шар айраг хэрэглэхгүй байх.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ха ха шал худлаа зөвөлгөө бн. Шар айраг хэрэглэхгйү бх гэнэ шүү.
2016-07-27
zochin:
Uuruu medeed hool hvnsee hereglej bai yamar ooriin uhasngvi bish end bichigdej baigas zuvulguunvvd neg udur iim hvns sain daraa udur ni sain geed baisan hvnsee muu geed l yag zaluu chuud zuvluj baigaa tul uuriinhuuruu baigaarai hvmvvsee
2016-07-27
иргэн:
Шар айраг хэрэглэхгүй байх зөвлөгөө нь шал худал, Шар айраг жижиг бөөрний чулууг шээсээр хөөж гаргах үйлчилгээтэй. Мөн кофе сайн. Энэ бол надаа өгсөн япон эмчийн зөвлөгөө шүү.
2016-07-27