Хонконгийн сэтгүүлчдэд ял оноожээ
2016-07-27

Хонконгийн улстөр, эдийн засгийн чиглэлээр бичдэг хоёр сэтгүүлчийг өнгөрсөн 2014 онд баривчилсан билээ. Тэд БНХАУ-ын эрх баригчдыг шүүмжилсэн нийтлэл бичиж, хэвлэлээр нөлөө бүхий эрхмүүдийн нэр төрд халдсан хэмээн буруутгасан юм.

 

Эдийн засгийн “Multiple Face” сэтгүүлийн нийтлэлч Ван Жиамин, улстөрийн  “New-Way Monthly” сэтгүүлийн редактор Гуо Зонгхуа нарыг Бээжингийн цагдаа нар баривчилж, өнөөг хүртэл Хятадад хорьсон юм.

 

Тэгвэл сэтгүүлчид буруугаа хүлээсэн талаар “www.scmp.com” мэдээллээ.

 

Шүүхээс Гуод 2.3 жил, Ванд 5.3 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Шүүх хурал хаалттай болсон нь Хонконгийн хэвлэлийн ажилчдын дургүйцлийн хүргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин