Жак Ма-г хүлээн авч уулзлаа
2016-07-27

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.07.27/ БНХАУ-ын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, хоёр орны бизнес, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан талаар хэлэв. Мөн тэрээр, “Монгол Ардын Нам Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулан, парламент, Засгийн газраа бүрдүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагчдад ээлгүй бодлого явуулснаас болж олон аж ахуйн нэгж үүдээ барьсан. Бид энэ байдлыг өөрчилж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тогтвортой, дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллана. Таныг Монголын бизнес эрхлэгчдэд лекц унших гэж байгааг сонссон. Тиймээс таныг бизнесийн хатуу зарчим, дэглэмийн талаар манай бизнес эрхлэгчдэд ойлгуулж, ярьж өгөх байх гэж найдаж байна” гэлээ.

 

 

“Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын бизнесийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдагт талархаж буйгаа илэрхийлэв. Тэрээр “Би Монгол Улсад анх 2013 онд ирж байсан. Гурван жилийн дараа ирэхэд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд маш их өөрчлөлт гарсан харагдлаа. Тантай уулзан Монгол Улсын бизнесийн орчин, түүний өөрчлөлтийн талаар мэдээлэл сонсоход тун сайхан санагдаж байна. Илүү их урам зоригтой болж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал олон сөрөг үр дагавар үзүүлж байгаа ч бид үүнээс боломжийг хайх ёстой. Бид техник, технологийн эрин үед шилжиж байна. Монгол Улс өргөн уудам нутаг, байгалийн арвин нөөц баялаг, цөөн хүн амтай, стратегийн онцлог байршилтай орон. Таны хэлсэнчлэн өмнө нь Монгол Улсын бодлого гадаадын хөрөнгө оруулагч нарт төдийлөн итгэл төрүүлдэггүй байсан. Бид өнгөрсөн хугацаанд танай орны талаар нэлээд судалгаа хийж, мэдээлэлтэй болсон. Бизнесийн орчин нөхцлийг сайжруулах, үйлчилгээ, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Ирээдүйд дэлхий дахинаа залуучууд, интернет, өндөр технологийн өрсөлдөөн байх болно. Манай группын зүгээс монголын бизнес эрхлэгчидтэй хамтран үйлчилгээ, хөдөө аж ахуй, санхүү, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ.

 

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
SHUDARGA:
Bayan hujaa geheer pyaldagdhiig uzuulj orj bga da ichmeer novshnuud
2018-09-09
Zochin:
Muu man giihan shuud hujaa nartai heleltseer hiigeed ehelleeldee
2016-07-29
Enkhjargal:
Arai l bnadaa...Mungutei baagii soelgui buduulegee gaihuulaad,manai darga nar doosh orj doligonood l ...Ai huurhii...
2016-07-27
hehe:
MAN hujaa businessman iig mgld avchirch show hiij bgaamuu. AN ni ASEM hiisen sh de. yalgaa bna shuu. bur ih hurliin darga ni huleej avj uulzaj ene ter. lol
2016-07-27
mongol:
Bodniig Ordond nooson tsamts,jinsen omdtei oruulax bolob uu.ug ni ys embgor,tor tombgor gedeg bish uu
2016-07-27
irgen:
Orosuud Jensen omdtei buuj bidniig dord uzsen.getel Ene muu xujaa toriin Ordond nooson tsamtsai orj bas doromjilob.ene toriin esloliin alba yu xiij bnaa.ertnii tort ystoi Uls ym bgaa biz de.ene xujaa jaaxan Mongotei ym bgaa biz.arai bishee
2016-07-27
jir irgen:
Mongol emegteig turiin tulganii gal badraah ch biluu ter yosloldoo hiimori muufna geed oruuldsggui. Tegsen murtuu tailand busguig oruulaad buur tulgandaa gal asaalguulaad bj bsan. Monhol zaluusiig bolohoor jeans umssun bhad ordond oruuldaggui, harin mungutei hyatadiig bolohoor jeansen umd nooson tsamtstai bsanch oruuldag yum bna. Ene er ny henii eh oron be???? Esvel ene tolhoid bgaa Ebe terguutei 2 namiinhan er ny haanahiin humuus ve???? Bidnii eh orond gadnii humuus turd garch irchiheed bgaag uunees uuruur batlah shaardlaga bna uu???? Mongol zaluusaa mongolchuudaa sertsgee. Bodit bdliig oilgotshoo.
2016-07-27
зочин:
зааасссс хувцас хунар өнөөдөр хэнд чухал Юм. толгойндоо юм хийж толгойгоо цэнэглэцгээ. энэ хүн бол агуу хүн за.
2016-07-27
Zochin:
Daldagnadan ymnyyd .mongotei l bol dolignoj gvildeed bh ym. Toriin esoo hvndelj taniltsuulah hetegtei shv dee. Zvi esnii shaardlaga tavih heregtei shvv dee
2016-07-27
Зочин:
за даа монголчууд гэж хөгийн улс юм аа. нэг хужаа ирээл биз дээр дооргүй
2016-07-27
Зочин:
sarmagchin
2016-07-27
Зочин:
Dolgorsurengiihen doloochikh shahaad ah duugui dagaj yavahdaa yadaj gonj ums gej helehed yanaa arai dendenee protokoliihan haichsan be. iim huvtsastai mongol huniig ta nar ordniihoo uudeer oruuldaggui bizdee. bitgii doligno. hul aldahaa boli. Ene hujaagaar bid nat zaalgah yum uu yag sh dee
2016-07-27
zochin:
Albanii huvtsastai uulzaj boloogui ymuu, esloliin albaniihan yu hiij baidag b.na.
2016-07-27
Зочин:
Atgir hujaatai uulzaj suuhaar nogoo 4 hurdan tomoldog boloosoi
2016-07-27
Зочин:
Manai Teriin esloliin alba gej baidag biz dee.Hurliin darga gadaa garaad uudend uulzaj boloogui yum bolov uu
2016-07-27
hog:
hundedhelugui handaji gudumjiin huvtsastei bn
2016-07-27