Түр зуурын бороо орно
2016-07-28

Өнөө маргаашдаа говийн бүс нутгаар, 30-наас ихэнх нутгаар нилээд хална.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2016 оны 07 дугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв, говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна.  Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2016 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

29-31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31,1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Shuud.mn
Сонин хачин