Олимпийн аваргад 111 сая төгрөг амлалаа
2016-07-28

 

МЖБХ өчигдөр "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа. Жүдочдын эхний ээлж өнөөдөр 11.00 цагт эх орноосоо мордох юм. Энэхүү ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж баг тамирчиддаа амжилт хүслээ. Тухайлбал, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг хүссэн. Түүнчлэн энэ үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм. Мөн энэ үеэр өөрийн тэргүүлдэг "Макс" групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнчлэн жүдо бөхийн тамирчдаа үдэн гаргах ёслолын үеэр МҮОХ-ноос нийт тамирчиддаа олимпод оролцох эрхийн мандат болон мөнгөн тэтгэлэгийг албан ёсоор гардуулж амжилт хүсчээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ooroo ogooch tegeed
2016-07-28
Zochin:
Nachind Land Cruiser beleglej baigaa murtlee olimpiin avraga boloh hund 111saya tegreg gene uu, ene chin ulsiin shagnal yum uu huvi companiin egehshagnaliin munge yum uu, oron bair ikh chuhal asuudal daa, ulsshagnald ny bair egvel tom demjleg bolno
2016-07-28
Mia um ve:
Adgiin nachinguin hanshnaas baga bgaad bhdaa yadiin
2016-07-28