Ерөнхий сайдын өгсөн үүрэг
2016-07-28

 

Мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Анхдугаар хуралдаанаар Засгийн газар болоод яамд, газар, хэлтсийн бүтэц бүрэлдэхүүний талаар хэд хэдэн шийдвэр гаргав. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа анхны хуралдаанаар дараах үүргүүдийг өглөө.

 

  • Яамны газар, хэлтэс нь орлогч даргагүй байх, татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулах

 

  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох агентлагуудад шилжүүлэх

 

  • Шинээр байгуулж байгаа болон өөрчлөн зохион байгуулах Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх

 

  • Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсвэл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх

 

  • Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах үүднээс агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог 7-оос доошгүй байх

 

  • Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байх

 

  • Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх.

 

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар салбарын хэмжээнд хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, төсвийн орлогын бүрдүүлэлт хүндрэлтэй байгааг харгалзан хөрөнгө, хүн хүчний нөөц, бололцоогоо дайчлан ажиллах

 

  • Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай нийт 329 сая 512 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, Улсын нөөц сангаас олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yag tegej bodoj hiisen
2016-07-28
Зочин:
Harin AH-iig bodwol hamaagvi hurdan ZG bvrdsen. AH shig dotroo hed hed hagaraldagvi bolhoor ehneesee ajlaa ehelchiheed baina.
2016-07-28
sss:
Unen udaan yst melhiinuud yandaa
2016-07-28
zochin:
Чойжилсүрэн сайд аа, 1072 хувьцааны 300 000 -ын аваагүй үлдэгдлийг шилжүүлээд өгөөч
2016-07-28
Зочин:
Хэрвээ АН 65 суудал авсан бол өдийд 20 яамтай, тэгээд 20 сайдынх нь нэг нь ч тодроогүй байх бсан даа гэж бодхоор МАН нь хамаагүй дээр юм дөө
2016-07-28
jajjajaj:
Tahar gej balai albiig tatan buulgasan ni zuv
2016-07-28