Туркт 100 гаруй хэвлэлийн байгууллагыг хаажээ
2016-07-28

Туркийн эрх баригчид төрийн эргэлттэй холбогдуулан 100 гаруй мэдээллийг хэрэгслийн хаасан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Засгийн газрын мэдээллийн 3 агентлаг, телевизийн 16 суваг, 45 сонин, 15 сэтгүүл, 23 радиогийн үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдөр зогсоосон байна. Ойролцоогоор 1700 гаруй хэвлэл, мэдээллийн ажилтан ажилгүй болжээ.

 

Цагдаагийнхан төрийн эргэлт хийхийг санаархсан хэргээр өнөөдрийн байдлаар 15 мянган хүнийг баривчилж, 8113-д нь хорих ял оноосон байна. Ял сонссон хүмүүсийн 47 нь сэтгүүлч гэнэ.  Мөн 14 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ.

 

“Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна” хэмээн тус улсын сэтгүүлчид дургүйцлээ илэрхийлсэн байна.

 

Анкара  хотноо болсон эмх замбараагүй байдлын дараа Ерөнхийлөгч орон даяар гурван сар онц байдал зарласан билээ. Онц байдлын хугацаанд олны хамарсан жагсаал, цуглаан хийхийг хориглосон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин