Эд Шерон хуримаа хийнэ
2016-07-28

Грэммийн шагналт, Британийн нэрт дуучин Эд Шерон хуримаа хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр инстаграмдаа хуримын бөгжтэй зургаа нийтэлсэн байна.

 

Дуучин эр 2014 оноос Черри Сеоборн гэх бүсгүйтэй үерхэх болжээ. Шерон “Би жаргалтай байна. Дэндүү жаргалтай байна” гэж инстаграмдаа бичжээ.

 

Хос өнгөрсөн сард сүй тавьцгаасан аж. Уг мэдээллийг дуучин Тэйлор Свифт баталж, тэрбээр сүйт бүсгүйтэй авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтэлсэн байна.

 

Хуримын ёслол Лондон хотноо болох гэнэ. Гэхдээ хэзээ хаана зохион байгуулагдах нь нууц байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин