Дэд сайдгүй хэмнэлт бүр ГОЁ
2016-07-28

 

Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байжээ. Харин Мэргэжлийн Засгийн газарт 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо. Хэмнэнэ гэдэг нь энгийнээр бол төрд ажиллаж байсан 109 хүн ажилгүй болно гэсэн үг.

 

Мэргэжлийн Засгийн газар хэмнэлт хийх зүй ёсны шаардлагатай. Учир нь улсын төсөв алдагдал их ужиг өвчинд нэрвэгдэж, хэзээ салах нь тодорхойгүй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн алдагдал нэг их наяд 123.9 тэрбум төгрөгт хүрчээ. Төлөвлөсөн хэмжээнээс аль хэдийнэ давж, их наядаар тоологдох алдагдалд хүрсний гол шалтгаан нь зарлага 15.4 хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг албан баримтаас харж болно. Тиймээс л Ж.Эрдэнэбатын Засгийн газар “хэмнэлт, хэмнэлт бас дахин хэмнэлт” гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Энэ хэмнэлт 109 хүнийг гудамжинд гарахаас эхэлж байгаа нь тэр иргэний, гэр бүлийн хувьд том асуудал. Гэвч төр гэх том хүрээнээс харвал зүй ёсны шаардлага. Төрийн данхар бүтэц, давхардлыг арилгаж байж хэмнэлтийг эхлүүлнэ.

 

МАН-ынхан зөвлөх, дэд дарга, орлогч гэх албатнуудыг ажиллуулахгүй гэв. Ингэхдээ 100-аас бага ажилтантай агентлагт дэдийн даргын шаардлага байхгүй гэж үзэв. Угаас 100 ямаанд 60 ухнын хэрэг байхгүй. Мөн агентлагийн газар, хэлтэс, тасаг, алба гэсэн олон шат дамжлагийг цөөрүүлж, төрийг цомхон болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Бас хэзээнээс хэрэггүй байсан агентлагийн даргын зөвлөх гэх албан тушаалтныг авч хаяхаар болов. Дээр нь агентлагийн дарга нар том хар жийпнээс татгалзах ёстой. Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эхлүүлсэн энэ ажлыг даацтайхан үргэлжлүүлж, төрийн байгууллагуудын үүдийг олон жийпнээс чөлөөлөх нь яах аргагүй том хэмнэлт болно. Хотын дарга асан Э.Бат-Үүл дөрвөн жил ажил, амьдралаа бидний л адил приус машинаар залгуулсан. Ингэж үлгэр жишээ үзүүлснээр түүнд муудсан зүйл, унасан нэр хүнд байхгүй.

 

МАН-ын Засгийн газар хэмнэлтийг цааш дэд сайд гэх албан тушаалтангүйгээр үргэлжлүүлбэл бүр гоё харагдана. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайдын асуудал яригдсангүй. Гэвч МАН-ын багачууд дэд сайдын суудалд санаархаж эхэлснээс харвал дэд сайдын албан тушаалыг эргэн бий болгох бололтой. 13 яаманд дэд сайд томилбол 109 төрийн албан хаагчдыг ажлаас нь халж, хэмнэлт хийсний үр дүн гарахгүй. Яаманд сайд, Төрийн нарийн бичгийн дарга ажиллаж байхад дэд сайд гэх суудлын бөглөөс, албан тушаалын сэтэр огтоос хэрэггүй. Өмнөх Засгийн газрын үед дэд сайдгүй ажиллаж болсон, одоо ч болно. Цүнх барьж гүйж байсан залуус дэд сайд боллоо гээд гайхамшгийг бүтээж, биднийг хямралаас гарахгүй. Зөвхөн илүү зардалд л нэмэр болно.

 

Монголд тоочоод байвал толгойны өвчин олон бий. Тэдгээрээс хамгийн хүнд өвчлөл нь төсвийн алдагдал, гадаад өр. Хятад шиг нэг л өдөр 38 тэрбум төгрөгийн өрийг чинь бүрэн тэглэлээ гэж баярлуулдаггүй юм бол 2017 онд манай улс дөрвөн тэрбум ам.долларын өрийг гадагшаа төлөх ёстой. Харин энэ өрийг алдагдалтай төсвийнхөө хаанаас төлөхийг тааж хэлэхэд ч хэцүү. Дээр нь хүүхдийн 20 мянган төгрөг, өмнөх Засгийн газрын үлдээсэн хувьцааны 100 мянган төгрөг гээд төрд өглөг олон бий. Энэ бүхнийг хэрхэн зохицуулахыг Засгийн газар ярьсангүй. Зөвхөн төрийн бүтэц, зохион байгуулалтаас хэмнэлт хийхээр анхны алхмаа хийлээ. Харин энэ алхам төрийн албан хаагчдыг халж, сэлгэсэн бужигнаан төдийхөн болж өнгөрөхгүй байх нь чухал.  

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zo:
Ded saidar yuga hine
2016-07-29
иргэн:
Аль нэг нам улс төржилтөө давж жинхэнэ өөрчлөлт хэрэгжүүлсэн цагт эдийн засаг сэргэх суурь тавигдана. Ширээний ард суух хүний тооноос биш сэтгэлгээнээс хамаарна.
2016-07-29
иргэн:
манайхан хэмнэлт гэхээр төррүүгээ өнгийдөг. Олигтой хэмнэлт гардаггүй. Золиосонд нь бүтцийн халхавч дор өөр намын угшилтай хэдэн хүн ажилгүй болоод дуусдаг. Тэтгэмж нь хэмнэлтээсээ давдаг. Эдийн засгийн жинхэнэ хэмнэлтийг дүгээр дуусгадаг. Үрэлгэн байдал орон тоонд биш төрийн ёс зүйгээс эхтэй. Жинхэнэ эдийн засгийн хэмнэлт рүү орох зориг ухаан алга. Төрийн алба чинь нэг талаар хүний амьдрал ажлын байх. Харин төрийн албыг хашиж чадахгүй байгаа хүмүүсийг л зайлуулах ёстой.
2016-07-29
зочин:
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙР УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ. 88229121
2016-07-29
зочин:
Яам, Агентлагт Хэлтэс Газрын тоо ихэдвэл дарга нар олширч түүнийг дагаад нарийн бичиг цай чанагч аягалагч олширч ажил нь хөнгөн хов яригч ихдэнэ шүү, тиймээс ажлын ачаалал ихтэй маш цомхон чадварлаг орон тоо бүтэц байх хэрэгтэй шүү
2016-07-29
зочин:
ЯАМ АГЕНТЛАГУУД ГАЗАР, ХЭЛТЭС, АЛБА, ТАСАГ ГЭСЭН ШАТ ДАМЖЛАГЫН ТООГ ЦӨӨРҮҮЛЖ ЦОМХОН, ЧАДВАРЛАГ БҮТЭЦ ОРОН ТООТОЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
2016-07-28
Зочин:
МАН-үнэхээр чадварлаг, мэргэшсэн Төрийн албан хаагч, чадварлаг мэрэгжлийн сайдтай байхад дэд сайд огт хэрэггүй. Үнэрээр л олонд нэр хүндтэй чадварлаг багаар л ажиллах гэж байгаа бол дэд сайд шиг хэрэггүй орон тоог битгий бий болгоорой. Яамдуудын дэд сайдууд ямар ч үүрэггүй сул орон тоо юм. Дэд сайдын нэрээр явсан албан тоот ч тийм хүчтэй бус байдаг төдийгүй, зүгээр л сайдыг түр эзгүйд л түр харагдагчлам олдохгүй бол буцахдаа зална нэгэн байдаг, Сайд тэр бүр эзгүй байдаггүй шүү дэ. мэргэшсэн Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар байхад л болоод байдаг шүү дэ. Дэд сайдгүй ажиллавал ард түмнээс хүлээлгэсэн нэгээхэн том үүрэг даалгаврын нэг хэсэг биелэж байна л гэсэн үг шүү.
2016-07-28
Зрчин:
Төрийн нарийн бичгийн дарга гэж байхад дэд сайд үнэхээр хэрэггүй орон тоо
2016-07-28
Зочин:
Хэрвээ дэд сайд байх юм бол улс төрөө орхиод ажлын байрны зар гаргавал яасан юм бэ. БОЛЗОЛ НЬ ХАДГАЛАМЖГҮЙ, ХУВИЙН БИЗНЕСГҮЙ, БАНКАНД ЗЭЭЛТЭЙ, ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ, ЭНХБОЛД, ЭРДЭНЭБАТ нарыг танихгүй, МАШ САЙН МОНГОЛ ХЭЛТЭЙ, ГАДААД ХЭЛ МЭДДЭГГҮЙ, МАШИНГҮЙ, МОРЬ УЯДАГГҮЙ, УЯХ нь БАЙТУГАЙ МОРЬ УНАЖ СУРААГҮЙ, 2 АВТОБУС ДАМЖДАГ, АВГАЙ СОЛЬЖ БАЙГААГҮЙ, ХРИСТ БИШ гэх мэт. Тэгвэл жинхэнэ мэргэжлийн хүмүүст боломж гарна шүү. МАНЬ ч гэсэн зүтгэж болох л юм ХАХАХАХАХА
2016-07-28
зочин:
Дэд сайд шиг хэрэггүй юм байхгүйдээ
2016-07-28
Зочин:
Manai Ulsiin yaduugin zovlon ih um daa, ded saiduud saya tugrugnii tsalin ulsaas avah ged bgga bish bailgui dee. Said ni oldodgui asuudal shiidedgui ajil hiideggui yamduudad ded baih ni deer. Yadaj ali neg ni ajil hiine
2016-07-28
Иргэн:
13 дэд сайд хэмээх толгойгүй хүн, дээр нь 13 жийп, 13 жолооч, 13 туслах, 13 нарийн бичиг, 13 зөвлөх, 13 цай зөөгч гээд л хөвөрч өгнө дөө. Эд нарын байж байгаа царайгаар
2016-07-28
Жагаа:
Хэмнэлт л гэх юм. Уг нь эхлээд улс орноо хол дээр нь босгож хогжуулэх нь чухал юм байгаа биз дээ. Тулхтай сайн дэд сайдын хэрэгцээ их бий дээ. Баян айлын эрх хуухдийн зугаа гаргах албан тушаал болговол туун шиг хэрэггуй зуйл байхгуй.
2016-07-28