Үхрийн махны үнэ 810 төгрөгөөр буурчээ
2016-07-28

 

Нийслэлийн Статистикийн Газраас долоо хоног тутамд, хүнсний захаар худалдаалагдаж буй бүтээгдэхүүний үнэ болон өнгөрсөн долоо хоногийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргадаг. Энэ долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.

 

Энэ сарын дөрөв дахь долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5510 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 260 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 9.0 хувиар буюу 810 төгрөгөөр буурсан байна.

 

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”,  “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөг байна.

 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.1 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 3.5 хувиар буюу 250 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
юу вээ:
битгий худлаа ярь
2019-05-31