Армандо Торрес ”Оюу толгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдлоо
2016-07-28

 

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак удирдлагын түвшинд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болжээ.

 

Тодруулбал, Оюу Толгой  ХХК-ний гүйцэтгэх захирал Эндрү Вүүдлиг чөлөөлж Армандо Торресийг томилсон байна. Эндрү Вүүдли нь 2014 оны аравдугаар сараас эхлэн Оюу Толгой ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан билээ.

 

Харин шинэ гүйцэтгэх захирлын хувьд өмнө нь хөнгөн цагаан боловсруулах чиглэлээр Австралийн бүс нутгийг хариуцан ажиллаж байсан туршлагатай юм. Армандо Торрес энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн Оюу Толгой ХХК-нийг хариуцан ажиллахаар болж байна.

 

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нь Оюутолгойн гэрээний хоёрдугаар шатны хэлэлцээрт Рио Тинтог төлөөлөн оролцож, гол шийдвэр гаргасан хүн учраас Монголын нөхцөл байдалд анхааран өөрийн багаа бүрдүүлэн ажиллаж байна хэмээн гадны хэвлэлүүд үзэж байна. Түүнийг Рио Тинтогийн гүйцэтгэх захирал болсноос хойш хувьцааны үнэ нь тогтмол өсч байгаа бөгөөд өнгөрөгч Лхагва гарагт хувьцааны үнэ 49.60 ам.долларт хүрчээ.

 

Харин Оюу Толгой ХХК-ний хувьд зэс, алтны уурхайн олборлолт 5,3 тэрбум ам.доллар хүрэх боломжтой хэмээн тэд үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Ц.Равдан:
Оюу Толгой ХХК уул нь монголд бүртгэлтэй хуулийн этгээд. Түүний 34 буюу хяналтын багцыг нь Монголын Засгийн газар эзэмшдэг. Гэтэл аливаа шийдвэр гарахад Монголын талын санал харагдахгүй юм. Нийтлэг жишгээр бол Оюу Толгой ХХК-ийн захирлыг Рио Тинтогийн захирал биш, Оюу Толгой ХХК-ийн Удирдах зөвлөл томилмоор юм.
2016-07-29
Зочин:
Хувьцааны үнэ 49,60 ам.доллар гэж худлаа мэдээлэл тавьсан байна. Уг нь Австрали доллароор тийм байгаа. Ам.доллараар өнөөдрийн байдлаар 32,82 байна. Лондонгийн бирж дээр яг одоо 24,90 фунт стерлинг байна. Мэдээллээ нягталж баймаар юм даа.
2016-07-28