Ам барих гэдэг
2016-07-29

Сүүлийн хэлэн өдрүүдэд МАН-ын дөрвөн сайдын тухай хар цагаан солбиулж өрсөөр уйдахаар болж байна. Бүгдээрээ улс төрөө арай сонирхолтой өнцгөөс харцгаая.

 

Урлаг тайзны оддын нэг асуудал бол ам барих. Бүгд мэднэ. Ядруухан дуулдаг дуугаа тусгай студид “mixer” пультэн дээр танигдахын аргагүй болтол засаад үнэн тасархай дуулсанаар бичлэг тавьж амаа ангалзуулж манийгаа доргиохыг ам барих гэдэг.

Сонгуулийн үеэр хамтлаг дуучид ирдэг байхад энэ үзэгдэл үнэхээр их газар авч нэр дэвшигч нартай зэрэг дуучид гэж хулхидагч нар мөр зэрэгцэн мөнгө хийдэг үе байсан.

Тэр үед үнэнээрээ  “амьд” дуулдаг цөөхөн хэдэн дуучдаас одоо үлдсэн нь ч ховор байх.  

 

 Дуучид одуудад байдаг энэ нийтлэг асуудал улс төрийн тайзан дээр бол намуудад байна. Намууд ард түмэнд таалагдах зүйл дээр бүгд ам барьчихдаг. Үнэтэй клип хийнэ гээд амалчихдаг. Хоолойн цар санхүүгийн байдлаа тооцно гэж байхгүй. АН бол хөшигний ард хамтлагаараа ам барьж чаддаггүй дэндүү танхай стилтэй. Ганцаарчилж од болох амбиц нь дэндүү их. Улс төрийн тайзан дээр “од” болсон 4 жилдээ АН гэдэг хамтлаг тарах шахаад тайзнаас буув.

 

Одоо төр барьж буй МАН энэ талаар сүрхий. Мэдээж сонгуульд ам барина. Ер нь бол “Хор” дууны ансамбелтай гэмээр. Урагшаа гарсан гол гоцлон дуучнаа дэмжин удирдаачийн зааж өгсөн өнгийг гаргаж дуулна. Энэ намын гоцлолд зөвшөөрөгдсөн одууд байсан. Ер нь бол МАН улс төрд тайзан дээр гаргах гоцлол дуучин олонтой гэж магтагддаг. Хөдөөгүүр тойрон хийдэг орон нутгийн сонгуулийн тоглолтоор ч энэ нь ажиглагддаг. Аймаг сум орны  хаана ч багш сэхээтэн доовтор нар МАН гэдэг хор- хамтлагийн өмнөөс дуулчихдаг тул алга ташилт авах нь арай өөр. Харин сүүлийн үед авьяас чадлаар нь биш хандив мөнгөөр, ар өврийн хаалгаар мэргэжлийн хамтлагт татдаг болсон гэж хардагдаад байгаа.

 

Төр барих, томилгоо хийх, засаг бүрдүүлэх төсөв батлах эрхийг сонгуулийн үр дүнгээр олж авдаг нам гэдэг инстүүц хамтлаг дотроо ганц удирдагчаа дагаж ам барьдаг байх бол тийм магтаад байх зүйл биш боловч байх л дүрэм. Шүтэн бишрэгч үзэгч нараас дэмжигдсэн мөрийн хөтөлбөр дээрээ яг л нотоо барьж тоглох ёстой болно.

Улс төрд ам барих гэдэг нарийн зүйл юм. Нам дотроо бол хамаа алга, амаа барьцгаа. Харин цаашхи шалгаруулалтдаа бэл хөрөнгийг нь бус авьяас чадаврыг нь харж шалгаруулдаг жишиг тогтоож  намынхаа хөгжимчдийг сонгоорой. МАН-ыхан ПОП урсгал хэт хөөж фэнүүдээ бүү хуураарай.

 

 

Ж.Эрдэнэбатын ахалсан шинэ мэргэжлийн хамтлагийн гишүүдийн шалгаруулалт өвөрмөц явагдлаа. Урьдын адил уран сайхны зөвлөлөөр оруулаад шууд батлах гэтэл бүх ард түмний мессеж санал саад болов. Интернэтийн хурд улс төрд ч сүрхий нэвтэрсэн тул “онлайн” шалгаруулалт шиг болох дөхсөн хэрэг. “Мөнгөтэй дуучид шууд ороод ирлээ. Шүүгч нарт нөлөөлсөн байна...” гэсэн шүүмжлэл дийлдэхээ болив.

Ард нь мөнгөгүй ч чадалтай гоцлоочид, гавьяатууд зөндөө байхад авьяас тааруу баян дуучид шууд дуулах гэлээ гэж үзэгчид баахан шуугилдав. Энийг нь Ерөнхий шүүгч дэмжив. Ингэтэл АБТГ /Ам барихтай тэмцэх газар/ гэдэг хөндлөнгийн комисс мань дөрвийг нь ах дүүтэйгээ нийлж ам барих магадлалтай гэж хориг тавьчихав. 

 

Цаашдаа АБТГ-ын төлөөллийг эхнээсээ Уран сайхны зөвлөлдөө оруулмаар ч юм шиг. Тэгэхгүй бол сайд болгоноо гэсэн зөвлөлийнхөн ч, сайд боллоо гээд шампанскаа задалсан кандитатууд ч эвгүй байдалд ороод хэцүү юм байна. АБТГ зарчимтай шударга байгаа нь сайхан л даа. Гэхдээ ард нь бас тэдний дэмжигч фэнүүдийнхээ өмнө хүлээсэн нэр төр гэж байна. 

 

Гол сэдэвтээ эргэн ороход АН-ыг бодвол МАН нь од болонгуутаа дэмжигчидээ шууд хаячихдаггүй тул фэнүүдийнхээ сэтгэл хөдлөлийг тооцон ам барьж шинэ дөрвөлийг оруулж иржээ. Үүнийг нь уран сайхны зөвлөл нь дэмжсэн гэсэн. Өнөөдөр үдээс хойшдоо, нэг бол оройдоо юм уу, нэг бол бүгд гэртээ байх шөнө дундад 76 шүүгчийн өмнө тунасан дөрвөлийн шууд шалгаруулалт хийгдэх байх. Эдгээр шүүгчдийн багийн 65 гишүүн нь нэг хамтлагаас гарч ирсэн тул “хор”-ын дүрмээр удирдаачийн дохиогоор ам барина. Торох зүйл үгүй. Харин шударга шалгаруулалтыг хянах ерөнхий шүүгч ба АБТГ яахыг урьдчилан таашгүй байгаа. Товчдоо ийм.

 

Шинэ хамтлагт жирийн судлаачийн хувьд санал хэлэхэд тэтгэвэр нэмэх, зээлийн хүү бууруулахыг судлах гээд эхэлж байгаа нь буруу шүү. Шуудхан хэлэхэд, энэ хямралын үед ард түмэнд таалагдах гэж “поп” дууны нот их барьж тоглоод байвал эдийн засгийн хувьд алсдаа улам л хүндрэнэ. Тайзнаас бууж танхимаас гарахаар бодит амьдралд фэнүүд чинь гял цал юм байхгүй, бүгд шахуу зээл лизингтэй, хөдөө гадаа тарж амраастай. Ногоон ихэмсэг хэвээрээ, төгрөг царай алдаастай. Гадаадынхан шинэ хамтлагийн тоглолтыг  хүлээсэн байдалтай хямралын орчин хэвээр  байна.

 

Улс төрд ам барих гэдэг нарийн зүйл юм. Нам дотроо бол хамаа алга, амаа барьцгаа. Харин цаашхи шалгаруулалтдаа бэл хөрөнгийг нь бус авьяас чадаврыг нь харж шалгаруулдаг жишиг тогтоож  намынхаа хөгжимчдийг сонгоорой. МАН-ыхан ПОП урсгал хэт хөөж фэнүүдээ бүү хуураарай.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Луйварчин баярхүү-д:
Чи хүмүүсийн хөлс хүчээ дуслуулж олсон мөнгийг луйвардаж авчихаад юун нийтлэл бичиж ард түмнийг сэнхрүүлэх вэ! Айн? Тоймч нийтлэлч п.баярхүүд хулхидуулсан хүмүүс зөндөө бна! Мөнгө өг чи!
2016-08-01
зочин:
гое егооджээ тэтгэвэр нэмэхдээ их л бодож нэмэх хэрэгтэй сая тогрогний тэтгэвэр авдаг хун 230000 авдаг хооронд зоруу их вий тодорхой тоон тувшин тогтоож нэмсэн дээр бхдаа
2016-07-31