Нийслэлийн ЗДТГ-ын даргад Д.Энхтөрийг санал болгов
2016-07-29

 
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын бүтэц, агентлаг, улсын үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалт Засгийн газраар батлагддаг. Ингэсний дараа тодорхой бүтцийн өөрчлөлт хийнэ.

Үүнтэй зэрэгцэн нийслэлийн ЗДТГ-ын дарга хэн байх вэ, гэсэн асуудал хөвөрч байна. Иймээс энэ албанд Төрийн болон улс төрийн ажлын туршлагатай ажилтан томилогдох хэрэгтэйг учир мэдэх хүмүүс хэлж, энэ хүнээ ч сонгочихоод байгаа аж. Энэ хүн бол Д. Энхтөр. 1966 онд төрсөн. 2000 оноос хойш намын бүх шатны ажилд гар бие оролцож явсан нэгэн.

Нэг үгээр иргэдийн итгэлийг хүлээж, төрийн ажлыг үүрэх туршлагатай, тулхтай, ноён нуруутай, шилдэг боловсон хүчин. Түүний хувьд дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, улс төрийн ажилтан, Удирдах зөвлөл болон нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар  ажилласан туршлагатай, МАН-ын Бага хурлын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүдийн нэг юм.

 Тэрбээр энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуулийг удирдан орохын тулд нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэрээ татан Чингэлтэйн н.Эрдэнэтуяад өөрийнхөө квотыг өгч, дэмжиж ажилласан байдаг.

Иймээс нийслэлийн МАН-ынхан Д.Энхтөрийг нийслэлийн ЗДТГ-ын даргаар ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Гэтэл  нийслэлийн ЗДТГ-ын даргын суудалд суухаар санаархаж  өдрийн бодол шөнийн зүүд болж яваа нөхдүүд хойгуур урдуур "хар муур" гүйлгэсээр байгаа аж. Чин үнэндээ бол ийнхүү орон зай горилогсдын хэдэн хувьд нь хийж бүтээх гэсэн үнэн сэтгэлтэй байх вэ, гэдэг нь эргэлзээ дагуулж байгаа юм. Мөн тэдгээр хүмүүс  төрд  бэлтгэгдсэн хүн үү гэвэл бас л эргэлзээтэй.

Иймээс нийслэлийн МАН-ынхан Д.Энхтөрийг ЗДТГ-ын даргаар томилуулахаар санал нэгдэж, гарын үсэг цуглуулсан байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гарын үсэг үуруулна гээд юу яриад байгаа юм хувьсгал хийх гэж байгаа юм уу хаашаа юм эсвэл иатаас бичих гэж байгаа юм уу наад арга чинь хог болоод удаж байна
2016-07-30
Зочин:
гарын үсэг үуруулна гээд юу яриад байгаа юм хувьсгал хийх гэж байгаа юм уу хаашаа юм эсвэл иатаас бичих гэж байгаа юм уу наад арга чинь хог болоод удаж байна
2016-07-30