Кристен Стюварт: Би найз охиндоо үнэхээр хайртай
2016-07-29

"Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт Британийн “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Ярилцлагаа эхлэхээсээ өмнө нэг зүйлийг тодруулмаар байна. Та үнэхээр ижил хүйстэн гэж үү?

 

-Энэ тухай бүгд л мэдэж байгаа. Би заавал ярих шаардлагагүй байх.

 

-Тэгвэл найз бүсгүйдээ хайртай юу?

 

-Би найз охиндоо үнэхээр хайртай. Тэр минь надаас болж хэвлэлийнхэн, олон нийтийн сүлжээгээр их доромжлуулсан. Энэ бүхэн хэзээ дуусахыг мэдэхгүй ч гэлээ эцсээ хүртэл түүнийхээ гарыг атгасаар байх болно.

 

-Та үсээ тайрч, эрэгтэйлэг хувцаслах болсон. Та энэ харилцаанд давуу эрхтэй байгаа мэт харагддаг. Гэр бүлийн харилцаанд эрчүүд давуу эрхтэй байдаг?

 

-Үсээ тайрч, том жинс өмслөө гээд би эрэгтэй болчихгүй. Энэ харилцаанд би нэгдүгээр хүн болохыг хүсэхгүй байна. Бид харилцан нэг нэгэндээ таалагддаг харилцааг бий болгохоор хичээж явна.

 

-Гэрлэх бодол байна уу?

 

-Мэдэхгүй ээ. Цаг хугацаа л харуулах байх. Би гэхдээ энэ сайхан харилцаагаа тийм ч амархан дуусгахыг хүсэхгүй байна. Би эрх чөлөөг мэдэрч байна.

 

-Та дахин эр хүнтэй болзох уу?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна.

 

-Таны өөрчлөлт олон хүнийг шоконд оруулсан. Мэдээж хэрэг тантай болзож байсан залуус мөн хамтран ажиллаж байсан уран бүтээлчид, фэнүүд, гэр бүл гээд л олон хүнийг гайхшралд оруулсан?

 

-Энэ бүхэн нэгэнт өнгөрсөн. Намайг одоо гайхахаа больсон гэдэгт итгэж байна.

 

 

 

-Яг одоо өөрийнхөөрөө байна уу?

 

-Би олонд танигдаж эхэлсэн цагаасаа л өөрийнхөөрөө байсан. Миний зан байдал хүмүүст таалагдахгүй үе зөндөө байлаа.

 

-Та жүжигчин Сокотой хэрхэн танилцав?

 

-Нэг л өдөр танилцсан. Сайн санахгүй байна. Тэр их сайхан үнэртэй. Үнэр нь л намайг дурлуулсан байх. Би анх удаа эмэгтэй хүнтэй болзохыг хүссэн. Соко их сэргэлэн, ухаантай учир миний тэнэглэн хэлсэн үгийг шууд ойлгосон. Энэ бүсгүй намайг жаргалтай болгож байна. Бусад нь юу гэх нь хамаагүй ээ. Хэн ч жаргалаасаа холдохыг хүсэхгүй биз дээ. Би ч гэсэн аз жаргалаа явуулахыг хүсэхгүй байна.

 

-Таны гэнэтийн өөрчлөлт өсвөр үеийнхэнд сөргөөр нөлөөлнө хэмээн бодохгүй байна уу?

 

-Би өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй хэтэрхий олон жил явсан. Мэдэхгүй зөвхөн эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй уулзаж, хайрлах ёстой гэх дүрэм бий. Гэхдээ би дэндүү хаалттай, давчуу энэ ертөнцөөс гарахыг хүссэн. Энэ ертөнцөөс гарахад намайг хэтэрхий амар амгалан, эрх чөлөөтэй ертөнц хүлээн авсан. Хэнд ч таалагдах гэж хичээх хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө байх. Чи хэнтэй уулзана, хэнтэй дотно болох хэнд ч хамаагүй. Зөвхөн чи энэ бүхнээс таашаал, аз жаргалыг мэдэрч байх нь хамгийн чухал. Би ийм ертөнц байдгийг мэдээд өнгөрсөн амьдралаа жигшсэн. Би үргэлж бусдад таалагдахыг хүсдэг.

 

-Дэлхийн алдартай брэндүүдтэй гэрээ байгуулан ажиллаж, олон брэндийг сурталчилж, дэлхийн хамгийн их үзэгчтэй уран бүтээлүүдэд тоглож байна. Таныг зарим нь энэ их амжилтадаа согтсон гэдэг?

 

-Согтсон үе бий. Би үгүйсгэхгүй. Уулзсан хүн бүр таныг гайхалтай гэдэг. Тэдний амнаас гарч буй эдгээр үгс худлаа гэдгийг мэдсээр байж би итгэдэг байсан. Гэхдээ энэ согтолт нүдийг минь сохлохоос өмнө би шударга бус ертөнцөөс өөрийгөө гарган авч чадсан.

 

-Та буцаж ирэх үү. Өнгөрсөн үедээ, өмнө нь ямар байсан тэр үедээ эргэн ирэх үү?

 

-Магадгүй би юу үнэн, юу худал гэдгийг мэдсэн цагтаа эргэн ирэх тухай бодож болох юм. Гэхдээ би одоо энэ талаар бодохоос зайлсхийж байна.

 

 

-“Бүрэнхий” цувралд хамтран тоглосон жүжигчин Роберт Паттинсон та хоёр их удаан үерхсэн?

 

-Тиймээ, түүний хажууд олон дурсамжтай үеийг өнгөрүүлсэн. Авсандаа авч орох ч олон нууц бий.

 

-Тэрбээр удахгүй хуримаа хийнэ. Харамсах сэтгэл төрж байна уу?

 

-Үгүй дээ, баярлалаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Soko chn duuchin shuu
2016-08-01
ZOCNIN:
HYN YUG CN HIIJ BOLNO . HOLOOROO TOLGOI HIIJ ER BSANAA EM BOLJ EM BSANAA ER BOLJ ENE BOL ASAR TENEGLEL .. BARYYNI TARHI UGAALT BAGAAS NI IIMERHYY YZEL BODOLTOI BOLGOH YUM DAA .. YU CN GEHEW DEE
2016-07-30