Яам, агентлагийн тоог цөөлснөөр 5.4 тэрбум төгрөг хэмнэнэ
2016-07-29

 

Засгийн  газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн баталснаар  улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар 13 яам болон тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлагтайгаар ажиллахаар болсон. Ийнхүү шинэчлэн баталсан бүтцийн дагуу  яамдын орон тоог 109, агентлагийнхыг 206-аар цөөрүүлж байгаа  бөгөөд нарийвчилсан тооцооллыг Сангийн яамныхан гаргасан байна. Сангийн яамны Зарлагын хэлтсийн зөвлөх Т.Батсүхийн хэлснээр яам, агентлагийн орон тоог  315 хүнээр  цөөрүүлснээр он дуустал улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан байна. Харин бүтэн жилээр нь тооцвол 5.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна. Цаашид ч хэмнэлтийн энэ тоо нэмэгдэнэ гэдгийг эх сурвалж хэллээ.  Харин яамдын газар, хэлтсийг орлогчгүй, агентлагийн дарга нарыг зөвлөхгүй ажиллахчиглэл өгсөннь  дунд шатны дарга нардур мэдэн орлогч, зөвлөх томилдог буруу жишгийг Засгийн газрын тогтоолоор хориглож байгаа юм.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эрдэнэтийн 49 хувь юу болов ард түмэндээ үнэн зөвийг нь хэлнэ гэсэн байхаа. Хэрвээ хууль зөрчиж алдаа гаргасан бол төрийн өмчийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх хэрэгтэй шүү
2016-08-01
зочин:
Яам агентлагуудад байгаа хэрэгтэй хэрэггүй орон тоог цөөлж цомхон чадварлаг бүтэц орон тоотой ажиллаж зардал хэмнэмээр байна. АН-ын гар хөл бологч чадвар муутай хүмүүс яам агентлагаар чихсэн байгаа цомхотгох хэрэгтэй, АН өөрсдөө засагт гарч байхдаа намын харьяалал цомхотгол бүтэц гээд хуу хасаж байсан шүү дээ
2016-08-01
Зочин:
Дарга орон өөрөөр хэлбэл ард түмний талаас илүү нь дарга нар
2016-07-29
Зочин:
Битгий дэмийрч бай Дэд сайдаас эхлээд л ямар юмны нь хэмнэлт байхав дээ Энд хэлэхэд бөх нарыг жаахан дарж өгөөч Баахан хийрхсэн юмнууд
2016-07-29
poiuy:
БИТГИЙ ШАА
2016-07-29
78:
Yag gemnej haragdah blgui butsaagaad tetgemj nereer uguud nichne
2016-07-29
Зочин:
ikh l sonin shiidver bhiin. ern tgd ded saidaar ytu hiidgiiin. butsaagaal ajilguidliin mongo ulsaas mongo avna. ern tgd ene chine hemnelt yag monuu. undsendee ene olon hereggui halamjaa zogsoovol taarna. yamar ch ergeldeh mongo baikhgui
2016-07-29
зочин:
Дэд сайд нар тэр хэмнэсэн зардлыг нөхөөд зарцуулчихна, ажилгүйдлийн тэтгэмж . . .. тэгэхээр хэдийг хэмнэх бол бас
2016-07-29
zochin:
harin tiin ter hemneltee ergeed yund zartsuulj yamar ur buteeltei bsaniig ni niited medeeleh heregtei sh dee ..... unen ch ym uu hudlaa ch ym uu medeh ym baihgui tegsged engerdeg ee bolimoor ym
2016-07-29
зочин:
Ажлаас халахдаа 6 сарын цалингийн хэмжээтэй тэтгэмж хүн бүрт олгоно гэхээр хэмнэлт хэр гарах болдоо
2016-07-29