Төрийн алба тоглоом биш
2016-07-29

УИХ-ын ээлжит сонгуулиар ард түмэн сонголтоо хийж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Харин өнөөх өм цөм ялсан МАН-ынхан чинь Засгийн газраа эмхлэн байгуулах гэж “яст мэлхий”-н хурдаар л ажиллаж байна. Түүнийх нь гороор төрийн ажил урагшлах биш ухрах дээрээ тулчихаж. Төрийн албаныхан бүгд айдастай, түгшүүртэй болчихлоо. Ажил хийж, зүтгэж байгаа хүн ч цөөхөн байгаа болов уу. МАН өмнөх дөрвөн жилд төрийн албыг төрлийн алба болгохгүй гэх мэтээр уран гоё үгсийг урсгадаг байлаа. Төрийн алба мэргэжлийн байх ёстой гэсэн чамин уриалгыг ч ам уралдуулан ярьдаг байж билээ. Ард түмэн ч энэ бүхнийг мартаагүй байх. Гэтэл тэд сонгуульд ялалт байгуулсныхаа маргаашнаас л хэлж ярьж байсан бүхний том “авс”-нд хийгээд, гүнзгий нүхэнд булчихлаа. 
 
Одоо төрийн албыг харин ч нэг самарч эхэлж байна. Юун төрийн албанд мэргэжлийн хүмүүс ажиллах. Ёстой нохой долоо. Мөнгөө өгсөн, тэдэнд үйлчилсэн, хар пиарыг нь хийж өгсөн хүмүүс л дүүрэх гээд байна. Цагтаа Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд цахиур хагалж явсан Ц.Шаравжамц гээд нэг их өндөр залуу байдаггүй юу. Спортдоо, тэр дундаа сагсан бөмбөг хавиар бол нэр хүндтэй байх. Сайн ч тамирчин байсан. 
 
Харин төрийн алба гэдгийг энэ хүн мэдэхгүй шүү дээ. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын газрын дарга хийж байсныг эс тооцвол. Гэтэл мань хүн спортын салбарын бодлогыг тэр чигт нь атгахыг хүссэн юм уу даа. Арай л сайд болно гээгүй бололтой юм. Түүнээс гадна “Хар”, “Шилэн” гэх мэт элдэв хочтой Цогоо гээд нэг гүлдийсэн нөхөр бий дээ.
 
Хар пиар хийж, хүн амьтан шантаажилж, мөнгө олдог гэх муу нэрийг араасаа байнга зүүж явдаг тэр этгээд дэд сайд болох гээд зүтгээд байгаа сураг ч байна. Бас жүжигчин Б.Амарсайхан Нийслэлийн соёл урлагийн газрын дарга болох гээд ч байгаа юм уу, цуурхал гараад л байгаа. Гэх мэтээр төрийн албанд ажилласан туршлага, мэдлэг маруухан хүмүүсийг л төрийн албанд, тэр дундаа даргаар тавих гээд байгаа сураг гарсаар л. Зарим нь өөрсдөө хүсч, дэд сайд, дарга болох гээд байгаа юм уу даа. Ийм байж таарахгүй ээ. Тэр урлагтаа, спортдоо сайн л биз, мундаг л байх. Эх орныхоо нэрийг дэлхийд хүртэл гаргаж л байгаа. Түүнийг хэзээ ч муу хэлэхгүй. Дандаа дэмжинэ, магтана.
 
Харин төрийн алба гэдэг чинь урлаг,  спорт, шантааж, хар пиар хийх, цахим ертөнцөөр бүх зүйлийг харлуулахаас арай л өөр юм биз дээ, энэ чинь. Салбараа мэддэг, гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой залуучууд Монголоор дүүрэн байгаа. Тэр дундаа МАН-ынхан өөрсдөө өндөр боловсролтой, гадаадын нэртэй их, дээд сургууль төгссөн боловсон хүчинтэй гэгддэг биз дээ. Тэднийгээ дарга болгож болдоггүй юм уу. Хэрвээ зарим хүмүүс дарга болох гээд, төрийн албанд шургалах гэж байгаа бол багаас нь эхлэх хэрэгтэй шүү дээ. Эхлээд мэргэжилтэн, туслах ажилтнаар ажиллаад, төрийн алба гэдгээ ойлгоод, салбараа мэдэрчих.
 
Түүнийхээ дараа дарга бол, хамаагүй. Түүнээс биш зүгээр л нэг гүйж яваад төрийн албанд ороод, дарга болоод, хүмүүсийг нь халж солиод, самраад байх эрх байхгүй шүү. МАН-ынхан хэлсэн ярьсандаа хүрээд, мэргэжлийн хүмүүсээр төрийн албыг бүрдүүлэх хэрэгтэй. Одоо л та нар зөв замаар явж, төрийн албыг наймааны хэрэгсэл болгохгүйгээр зүтгэхгүй бол дээрээс чинь ард түмэн харьж байгаа. Хэлсэн, ярьсандаа хүрч чадахгүй бол ард түмэн бас чацга царайлуулж чаддаг гэдгийг саяны сонгууль харуулсныг битгий мартаарай.
 
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
Ялзарсан газарт:
Төрийн албаны зөвлөл бол ялзарсан газар. Энэ газрыг татан буулгахгүйгээр Монголд төрийн алба ялзарсан, идээ бээрэндээ баригдсан хэвээрээ үлдэх болно. Шалгалт гэж нэртэй хэдэн малаар тоглож байгаа юм шиг хөгийн юм зохион байгуулаад, их ажиллаж байгаа мэт харагдав ч нөгөө л авлига гэдэг чинь энэ газрын томилгоон дээр байдгыг нь би өөрийн биеэр мэдэрсэн. Хичнээн сайн байсан ч ярилцлага гэдгээр Ахлах Сосорбарам нь доош дардаг, гол зохион байгуулдаг хүн нь. Сосорбарамыг шоронд нь хатаа.
2018-03-28
Зочин:
tegeed tomilj l bgaa yum bishuu hurdan shuurhai hiivel bushu tuulai borvindo baastai gegch bno
2016-07-29
Нохой:
1 муу хужааг ирэхэд УИХ дарга нь бөхөлзөж тонголзоод байгаагаар болуул энэ МАН ч дээ МОНГОЛ УЛСЫГ авч явах чадвар АЛГӨӨ FUCK
2016-07-29
engeneer:
Хот байгуулалт барилга зам аль алинд инженер хүний үгийг сонсох хэрэгтэй шүү. Худлаа хөрөнгө ашиг эдийн засаг гэхээсээ илүүинженрийн тооцоо шийдэлиыг заавал харах хэрэгтэй. Тэгэхнүйгээс орд одрийн ыолврооны үе шиг болно. Зам зачаж нүд хуурахаас өмнө доорхи инженерийн байгууламж ус зайлцулах хоолойн тухай ярихгүй хийхгүй бна. Өнгөрсөн жилүүдэд бага мөнгөөр их зам хийлээ гэж бгаа боловч зураг төсөлд тусгагдсан доорхи байгууламжийг хийлгүй нүд хуурсан шүү
2016-07-29
Зочин:
Төрийн албанд ажилласан хүнийг л төрийн хүн гэвэл нэг талдаа өрөөсгөл ойлголт. Харин ч бизнесийн салбарынхаа менеженттэй зах зээлд амьдрах орон зайгаа олохын тулд сйирэгхэн сэтгэдэг бас цаг наргүй ажиллаж, зүтгэ, хөдөлмөрлөж сурсан тийм хүмүүс.Цаасан дээр хэдэн өгүүлбэр тавьчихаад би мэргэшсэн төрийн албан хаагч гээд явж байгаа нөхөд их бий шүү. Ялгаж салгах л хэрэгтэй дээ.
2016-07-29
kaakkaa:
Chatsga tsarailluulna gej unen shuu
2016-07-29
Зочин:
МАН-Ы ӨМНӨХ ҮЕ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ ЧИГЛЭЛЭЭР НЬ БОЛОВСОН ХҮЧНИЙ НӨӨЦТЭЙ БАЙЖ БИЛЭЭ АН-ЫГ ДУУРАЙЖ ГУДАМЖНААС ХҮН ЭРЭХ ҮҮ ХҮНЭЭ ГОЛДОГ ӨВЧИН ТҮССАН УУ ЭНЭ ТАЛААРАА М ЭНХБОЛД ТА АЛДАЖ БАЙНА ДАА УЯАЧ ХҮН УЯАЧ ХҮН САЙД ХИЙНЭ ГЭХЭД ХҮНД ШҮҮ ДЭЭ САЙД ХҮН АСУУДАЛ ХҮНДЭРСЭН ҮЕД ОДНОЗНАЧЕННЫЙ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДДАГ ТАРИЙН САЙД Л БАЙХ ЕСТОЙ ЭНХБОЛД ДАРГА ТА АРД ТҮМНЭЭ , НАМЫН НӨХДӨӨ ГОМДООВ ДАА

зочин:
Морь уяхаас өөр юм мэдэхгүй болсон Сэргэлэн гэж нөхрийг М.Энхболд зүтгүүлж сайд болгож байхад намынхан чимээгүй. Ийм л боловсон хүчинтэй болж дээ. Сүүлийн бууны ноход. Хайран намын нэр.Юу хэлхэв.
2016-07-29
зочин:
АН шиг л наймаа хийж байсан юм уу, хуурамч дипломтой нөхдөөр дүүргэж болохгүй, МАН тэгэхгүй байх аа, хүний нөөц ихтэй
2016-07-29
zochin:
Zob heljee