Сайдуудын томилгоог хэлэлцэнэ
2016-07-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнээр нэр дэвшигчдийг томилох, дэд хороодын дарга нарыг томилох, Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх,  СЗХ-ны дарга нарыг тус тус томилох зэрэг нийт  7 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулсан асуулт асуух гишүүн байсангүй. Хэлэлцэх асуудлыг баталсны дараагаар чуулганы хуралдаан түр завсарлав.

 

Одоо УИХ дахь намын бүлэг, байнгын хороод хуралдаж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан дүгнэлт гаргасны дараагаар  үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
одоохондоо байхгүй шдэ
2016-07-29
Irgen:
Alban tushaal heleltseheed oor hiih yum baihgui yu aan.
2016-07-29