Г.Мөнхбаярыг БХБ-ын сайдаар томиллоо
2016-07-30

Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БХБ-ын сайдад Г.Мөнхбаярыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа  асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Барилгын салбарт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг хүсье. Барилга барихээр эхлүүлэхэд тусгай зөвшөөрлийг дамладаг.  Тиймээс барилгын салбарын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлээрэй.

 

УИХ-ын гишүүн н.Пүрэвдорж:

 

-Өнгөрсөн дөрвөн жилд хамгийн сайн хэрэгжсэн ажил бол ипотекийн зээл. Ипотекийн зээлийг зогсоовол барилгын салбар нуран унана. Тиймээс энэ зээлийг шинэ Засгийн газар танилцуулж, авч явах талд ажиллаарай. Мөн “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлээрэй. Нэг хашаанд 15 сая төгрөгий зээл болгон өгөх хөтөлбөр гаргасан. Үүнийг хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй болно. Засгийн газрын томилгоо нэг сонин. Мэргэжлийн Засгийн газар юм уу, Миеэгийн Засгийн газар юм уу. Төр, засгийн Засгийн газар юм уу, Төв аймгийн Засгийн газар юм уу.

 

БХБ-ын сайдад нэр дэвшигч Г.Мөнхбаяр:

 

-Ипотекийн зээл үргэлжлэх эсэх нь улс орны санхүүгийн байдлаас шалтгаална. Гэхдээ Ипотекийн зээлийн хүү нь аймаг, орон нутагт бага, Улаанбаатар хотдоо нэмүү байх нь зөв байх гэсэн байр суурьтай байдаг.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Салбарт бүрт байгаа байдлыг мэдээлэх хэрэгтэй. Салбар болгон маш хүнд байгаа. Нэн ялангуяа барилгын салбар. Компаниуд зээл аваад барьчихсан. Заръя гэхээр худалдан авалтгүй болчихсон. Улс ард иргэдэд тарааж өгье гэхээр улсад мөнгө байхгүй. Энэ салбарт бий болсон эдийн засгийн бодит чадавхи нь ямар байна. Цаашид яаж энэ салбарыг хөдөлгөх вэ? Улаанбаатар хотын иргэдийг халуун, хүйтэн устай хаусанд амьдруулна гэхчихээд сонгуулиар “Сайн хашаа” гэж яриад эхэлсэн. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг сайн хараарай.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Аливаа асуудалд бид өмнөх хойдохдоо авч гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Өнгөрсөн 4 жилийг хамтарсан Засгийн газартай өнгөрүүлсэн. Өнгөрсөн дөрвөн жил барилга бүтээн байгуулалтын хувьд асар их амжилт олсон жилүүд байсан. 80 гаруй мянган иргэдийг оронсууцжуулсан.  Улаанбаатар хотын өнгөр төрх нүдэн дээр илт өөрчлөгдсөн. Үүнтэй хэн ч маргахгүй. Илт зүйл дээр улс төр хийж, үгүйсгэхийн тулд үгүйсгэх болохгүй.

 

Мөнхбаяр даргыг би мэднэ, дэмжиж байна. Мэргэжлийн гээд байгаа Засгийн газарт цорын ганц мэргэжлийн хүн ороод ирсэн байна. Хот байгуулалтын асуудалд анхаарай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг улам сайжруулах ёстой.

 

Ийнхүү БХБ-ын сайдад Г.Мөнхбаярыг  томилохыг гишүүдийн 91.1 хувь нь дэмжин батлав.

 

Одоо ЭМ-ийн сайдад А.Цогцэцэгийг томилуулах асуудлыг хэлэлцэж  эхэллээ.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Зочин:
С.Эрдэнэ сайд үнэн хэллээ энэ хүн угаасаа яг л мэргэжлийн хүн амжилт
2016-07-30
Иргэн:
Ийм хүндрэлтэй 20 мян айл өрх байгаа шүү. ядаж 80мкв нь ипотекийн зээлд хамруулж өгнө үү. Өмнөх 2 сайд чинь ярьснаа хэрэгжүүлээгүй ээ.
2016-07-30
Зочин:
Пүрэвдорж гэж самуурсан,хамрын доор хагархай гэсэн барьцгүй, бурдаг сураггүй нөхөр хаанаас ,ямар зайгаар гараад ирэв.
2016-07-30
Zochin:
Ene darga nar ih l taniltsah umaa 3-Han say hvn Amati tsomhon ultstei yasan ih taniltsah umbedee haana hentei niilj tender geed ideh gej yavdag baihaa vnendee ih l have hojih hugtsaa bailaa daanch 44 Jileer idseer bgaad hugjinuu bailaadaa
2016-07-30
Zochin:
Said aa ajil hiij uguurei mkv chuluulj 80-mkv deesh bairiig 5-8 bolgoj uguuchee mash hvnd bnaa
2016-07-30
Иргэн:
Ийм хүндрэлтэй 20 мян айл өрх байгаа шүү. ядаж 80мкв нь ипотекийн зээлд хамруулж өгнө үү. Өмнөх 2 сайд чинь ярьснаа хэрэгжүүлээгүй ээ.
Зочин:
МАНгарууд барилга ХАА эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон мянган ажилтан албан хаагчдийн олон жилиин хөдөлмөрийг үгүйсгэж доромжилж өөрсдийгөө магтаж байгаа нь муухай байна шүү 2016730 00 Хариулах
2016-07-30