Үнэт цаасны зах зээлийн тойм
2012-01-09

Өнгөрөгч сарын буюу 2010 оны сүүлийн сарын үнэт цаасны арилжааны тойм мэдээллийг хүргэе. Энэ сард 21 удаагийн арилжаагаар 102 компанийн 5.6 сая ширхэг хувьцаа, 3.9 мянган ширхэг компанийн бондыг арилжиж, нийт 9.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Нийт гүйлгээний үнийн дүнгийн 99.6 хувь буюу 8.9 тэрбум төгрөгийг хувьцааны арилжааны гүйлгээний дүн, 0.4 хувь буюу 38.6 сая төгрөгийг компанийн бондын арилжааны дүн тус тус эзэлж байна. Хувьцааны арилжааны үнийн дүн өмнөх сараас 1.1 тэрбум төгрөгөөр буюу 11.2 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 975.1 сая төгрөгөөр буюу 12.2 хувиар өссөн байна. Арилжигдсан хувьцааны тоо ширхэг өмнөх сараас 4.3 сая ширхэгээр буюу 43.7 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 522.9 мянган ширхэгээр буюу 10.4 хувиар өссөн байна. Хувьцааны арилжаа “Ремикон” ХК-ийн 1.9 сая ширхэг, “АПУ” ХК-ийн 1.2 сая ширхэг, “Оллоо” ХК-ийн 983.9 мянган ширхэг, “Нако түлш” ХК-ийн 340.8 мянган ширхэг, “Гермес центр” ХК-ийн 190.5 мянган ширхэг хувьцааг арилжсан нь хамгийн их арилжигдсан үнэт цаас юм. Арилжааны үнийн дүнгээр “АПУ” /5.2 тэрбум төгрөг/, “Шарын гол“ /1.4 тэрбум төгрөг/, “Могойн гол” /453.1 сая төгрөг/, “Азиа пасифик пропертис” /423.6 сая төгрөг/, “Ремикон” /353.9 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигджээ. Нэг удаагийн арилжаагаар дунджаар 427.8 сая төгрөгийн гүйлгээ хийж, 264.5 мянган ширхэг хувьцаа арилжсан байна. Энэ сард Засгийн газрын бондын арилжаа явагдаагүй байна. Компанийн бондын арилжааны тухайд: “Жаст агро” компанийн гаргасан нийт 30.0 тэрбум төгрөгийн “Монгол мах” бондын эхний 10.0 тэрбум төгрөгийн бонд энэ оны 9-р сараас арилжаалагдаж эхэлсэн бөгөөд энэ сард нийт 3.9 мянган ширхэг бондыг 38.6 сая төгрөгөөр арилжсан байна. Үнэт цаасны ханш Нийт 102 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 72 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. ТОP-20 индекс ТОP-20 индекс 21687.57 нэгж байгаа нь өмнөх сараас 797.61 нэгжээр буюу 3.82%-иар, өмнөх оны мөн үеэс 6927.76 нэгжээр буюу 46.9%-иар тус тус өссөн байна. ТОP-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 21687.57 нэгж, доод үзүүлэлт нь 18515.02 нэгж, дундаж үзүүлэлт нь 19846.67 нэгж байна. ТОP-20 индексийн сагсыг бүрдүүлж байгаа Баянтээг (62.9%), Могойн гол (34.8%), УИД (21.6%), АПУ (21.4%), Монгол шилтгээн (13.8%), Говь (7.3)%, Талх чихэр (5.0%), Хөх ган (3.1%), Женко тур бюро (1.1%) зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өмнөх сараас тус тус өссөн байна. Зах зээлийн үнэлгээ Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 168.6 тэрбум төгрөг болж өмнөх сараас 12.7 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 794.6 тэрбум төгрөгөөр буюу 57.8 хувиар тус тус өссөн байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид Таван толгой, АПУ, Багануур, Шивээ овоо, Шарын гол, Бэрх уул, МЦХ, Говь, БиДиСек, УБ БҮК зэрэг компаниуд орж байна. Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 92.3 хувь нь болж байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани нь “Таван толгой” ХК бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 579.3 тэрбум төгрөг болсон байна. Бүртгэлтэй компаниуд Сарын эцсийн байдлаар МХБ-д 332 хувьцаат компани бүртгэлтэй байгаагаас 100 хувь төрийн өмчтэй 23, төрийн өмчийн оролцоотой 29, 100 хувь хувийн өмчийн 280 хувьцаат компани байна Брокер дилерийн компани Сарын эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрөл авсан 76 брокер дилерийн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас андеррайтерийн эрхтэй компани 20, гадаадын хөрөнгө оруулалттай компани 16, хувьцаат компани 2, арилжааны банк 1 байна. Тухайн сард үнийн дүнгээрээ хамгийн их үнэт цаас арилжсан брокер дилерийн компаниудын тоонд Гендекс ХХК /4.7 тэрбум төгрөг/, БиДиСек ХК /3.3 тэрбум төгрөг/, Дэлгэрхангай секьюритиес /2.5 тэрбум төгрөг/ орсон байна. Харилцагч Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн төвлөрсөн хадгаламжид харилцах данстай харилцагчдын тоо 564.6 мянгад хүрчээ. Энэ сард нийт 16,681 харилцах данс нээгджээ.            
Shuud.mn
Сонин хачин
Хэдийгээр хэдэн цөөн этгээд хэт хямдаар цуглуулах зорилгоор ханшийг нь тогтмол бага хэмжээнд бариад байгаа ч үүнд нь хямарч Баянгол зочид буудал ХК-ийн олон зуун жижиг хувьцаа эзэмшигчид минь хувьцаагаа яаран зарах хэрэггүй шүү. Учир нь Баянгол ЗБ-ын хувьцаа нь ТОР20 индекст багтдаг 20 том ХК-иудын хувьцаа дотроос хамгийн эрсдэлгүй нь юм. 1. Өөрийн хөрөнгө буюу арын баталгаа нь 18.8 тэрбум төг байтал, хувьцаа нь зарагдаж байгаа зах зээлийн үнэлгээ нь дөнгөж 15.2 тэрбум төг байгаа буюу энэ үзүүлэлтээр 1-рт ордог. 2.Цэвэр ашгийн түвшин 36.7% буюу энэ үзүүлэлтээр Тавантолгой ХК-ийн дараа 2-рт ордог. Та бүхэндээ эрх ашгаа хамгаалан хамтдаа зогсохыг уриалж байна.
2012-01-09